“Аз жаргалтай хот” байгуулах үйл ажиллагааны хөтөлбөр батлагдлаа
НИТХ-ын  ээлжит III хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.  Үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн иргэд, оршин суугчдын санал, Монгол Улс болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм.  

Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит III  хуралдаанаар хэлэлцэн баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг www.ulaanbaatar.mn цахим хуудаст бүрэн эхээр нь байршуулна гэж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хотын стиль хөдөөжих нь ээ! 2016-09-30 05:15:47
    Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй хот болгоно гэнэ. Хотын дарга өөрийнхөө өрөө шиг морь малын хөшөө босгох нь дээ ... Гэвч хийхгүй нь сайхан доо МАН...
    203.169.51.210
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-09-30 04:56:06
    hoorondoo mungu erh medel bulaladaj alaldsaar vaigaad yu ch gui hotsorno Bidnii Aranshin gj....
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-09-30 04:55:10
    mgl 800 jilin umnu delhin taltai tentseh gazar nutagtai baijee 800 jil unguruhud delhin 1% tai tentseh gazartai uldjee dahiad 800 jil unguruhd mgl ugui boln..
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2016-09-30 04:52:50
    mgl oron uuruu hugjij chadahgui. zuger china-tai negdwel hugjinu
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbayar 2016-09-30 03:59:07
    АРДЧИЛСАН НАМЫН ХӨГИЙН ЛУЙВАРЧДААС БОЛЖ ИЙМ ХҮМҮҮС ЭРХЭНД ГАРЧ ИРЭХ ГЭЖ ДЭЭ. АРАЙ Л ДЭНДҮҮ. ОЙ ГУТМААР. ХОТЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭНЭ ҮҮ, СӨНӨӨЧИХГҮЙ БОЛ ИХ ЮМ.
    202.21.113.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-30 02:50:25
    Энэ хоёр дарга М.Энхболдын яг гарын хүмүүстээ нэг нь газрын наймаачин, нөгөө нь уяач, аз жаргалтай УБ социализмын үед л ийм үлгэр зөндөө сонссон юм байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzz 2016-09-30 02:47:33
    ZA TER JARGALTAY UB ENE TER CHI YAMAY , KHEDEN JIL KHOGOO L TUWUGGUY ZUUGUUD UGUUREY DEE , CHADWAL . KOMMUNISTUUD
    103.26.195.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯГ ЭСРЭГЭЭР НЬ ХИЙХ БИЙ ДЭЭ 2016-09-30 02:42:33
    КОММУНИСТУУД ЮМЫГ ЭСРЭГЭЭР НЬ НЭРЛЭДЭГ ДЭЭ. Ж: ХАМГИЙН АРДЧИЛАЛГҮЙ ХОЙТ СОЛОНГОСЫГ АРДЧИЛСАН СОЛОНГОС, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ КУБЫГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АРАЛ Г.М. ЁГӨӨДӨЖ...
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах
  • 60 2016-09-30 02:36:01
    Утаа, хөлдүүс, түгжрээ, дарга нарын машины чарлаан, өлсөглөн энэ Улаанбаатар чинь өвөлдөө Сибирийн нэгэн ГУЛАГ шорон аятай л байдаг шүү. 60 тэрбумдаа хахаж үхээ...
    202.9.44.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2016-09-30 02:26:00
    Улс нь дампуурлаа зарлаж, ард олон ажилгүй, ядуурч, захын хороолол гудамжууд шавар шавхай, архичид, золбин нохой болсон нь томчуудад аз жаргал авчрах уу
    150.129.141.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-30 02:11:01
    Нохойд уруулчихгүй байвал ч нэг л аз жаргал шүү, гэхдээ засуулсан болон спиральтай нохой хүн урдаг юм болов уу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах