Малайзын MH17 онгоцыг пуужингаар сөнөөсөн нь батлагдлаа

Украины мөргөлдөөний бүсэд 2014 оны долдугаар сард учир битүүлгээр сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоцны ослын талаарх хариултгүй олон олон асуултыг учиг хэдэн жилийн турш дуншсаны эцэст эхнээсээ тайлагдаж эхэлжээ. 2014 оны долдугаар сард Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд “MH17” дугаарын нислэг үйлдэж байсан уг онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 298 хүн сууж явсан бөгөөд тэд бүгд амиа алдсан юм.

Улмаар ослоор хамгийн олон иргэнээ алдсан Нидерланд улсын шинжээчдээр ахлуулсан олон улсын баг хэргийг мөрдөн шалгаж байсан юм. Тэгвэл шинжээчид энэ асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, “Онгоцыг Оросын талыг баримтлагч босогчдын хяналтанд байсан тосгоноос Орост үйлдвэрлэсэн пуужингаар харван унагаасан нь тогтоогдлоо гэж мэдэгдлээ. Шинжээчдийн баг “нисэх онгоцыг Украины зүүн нутгийн Первомайск тосгоноос Орост үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингийн цогцолбороор харван унагаасан нь тогтоогдсон” гэсэн байна.
 
Тухайн үед Украины зүүн нутагт засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд байлдааны ажиллагаа эрчимжиж байсан билээ. Уг хэрэг болох үед тус тосгон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байсан гэж мөрдөн шинжээчид хэлсэн байна. Мөн шинжээчид хэлэхдээ нутгийн оршин суугчдын авсан гэрэл зургууд болон салан тусгаарлагчид хоорондоо утсаар ярьж буй ярианаас үзвэл, онгоцыг харван унагаасан тэр өдөр “Бук” пуужингийн цогцолборыг Украинд авчирсан нь тодорхой байна” гэжээ.
 
Харин онгоцыг сөнөөсний дараа цагаан өнгийн Волво ачааны машинд ачиж ОХУ руу буцаан авч явсан гэсэн байна. Түүнчлэн харван унагаахад оролцсон байх магадлалтай 100 орчим хүнийг олж тогтоогоод байгаа аж. Бид гэмт этгээдүүдийг олж тогтоох ажлыг үргэлжлүүлнэ гэж шинжээчид хэлсэн байна. Гэвч эл хэвлэлийн хурал болсноос ердөө хэдхэн цагийн дараа нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж, хоёр эрэгтэй хүний талаарх мэдээллийг мөрдөх баг цуглуулах болсон талаар мэдээлсэн байв. Нидерландын цагдаагийн газрын цахим хуудаст хоёр хүний нэрийг дурьдсан байсан бөгөөд тэр нь Андрей Иванович, Николай Фиодорович нар болох нь тогтоогджээ. Орост үйлдвэрлэсэн газар-агаарын ангиллын пуужингаар онгоцыг харван унагаасан гэсэн дүгнэлт бүхий тайланг Нидерландын Засгийн газар өнгөрсөн онд гаргаж байсан юм. Харин Украины зүүн нутгийн Донецк муж дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын удирдагч Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “тухайн үед бидэнд “Бук” шиг газар-агаар ангиллын ямар ч пуужин байгаагүй” гэжээ.
 
Мөн үүнтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч ч мэдэгдэл хийж, шинжээчдийн дүгнэлтийг няцаав. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова шинжээчид нэг талыг барьсан, улс төрийн сэдэлтэй дүгнэлт гаргасан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Оросын санал болгосон нотлох баримтуудыг мөрдөн шинжээчид үл ойшоож, судалж үзээгүй гэнэ. Мөн тэрбээр “манай улс пуужингийн цогцолборууд тэдгээрийн дотор “Бук”-ийг хэзээ ч Украины хилээр гаргаж байгаагүй” гэсэн байна.
 
Харин энэ удаагийн шинжээчдийн дүгнэлтийг Украины Ерөнхийлөгч Петро Порошенко өлгөн авч, ОХУ-ыг онгоцны сүйрэлд буруутгасны зэрэгцээ “ОХУ-ын Засгийн газар, түүний цэргийнхэн MH17 онгоцны сүйрэлд холбоогүй гэх нотлох баримт байхгүй" гэж мэдэгдсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-09-30 06:47:52
    энэ хэргийг хөрөнгөтөн капитлист АНУ-аар ахлуулсан комисс дүгнэсэн болохоор Оросыг л буруутгаж өөрсдийнхөө хэргийг цагаатгахыг бодно шүү дээ.Урьд нь өөр дүгнэлт...
  • !!! 2016-09-30 03:32:32
    Коммунистуудын нэг гол шинж нь хэрэг хүлээдэггүй, тас гүрийдэг, тас гөрддөг араншин байдаг. Тэр ёсоор оросын неокоммунистууд тас гүрийнэ дээ!!!
  • Зочин 2016-09-30 01:45:57
    Ийм нарийн түвэгтэй асуудлыг гаргаад л ирдэг юм байна, гэтэл Зоригийн хэрэг илэрдэггүй, үүнд Орос, Хятад хоёрын нэгний гараар л хийгдсэн болоод илэрдэггүй байх
    • Харинтийн 2016-09-30 01:53:35
      Харин тийн Бүүр хүний нэрс машин гээд л Шаал өөр орноос шалган мөрдөөд гаргаад ирж л бх