ТЭД энэ парламентад суусан бол
УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрэлдсэн парламентад  АН бүлэг байгуулах суудалтай болж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон. Тус бүлгийн хувьд нэлээд олон зөвлөхтэй ажиллаж байгаа ч одоогоор сөрөг хүчний үүргийг хангалттай хэмжээнд гүйцэтгэхэд хүч дутаж байна.

Харин АН-ынхнаас илүү МАХН-ын гишүүн О.Баасанхүү,  бие даагч гишүүн С.Жавхлан хоёр энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүргийн гүйцэтгэж байна гэвэл буруу хэлсэн болохгүй. Тэгвэл энэ парламентад дараах хүмүүс суусан бол ямар байдлаар байр сууриа илэрхийлэх байсан бол.

Ерөнхий сайд асан Н.АЛТАНХУЯГ

“Шинэчлэл”-ийн хэмээх Засгийн газрыг тэргүүлж,  бэлэн цэцэн үгээрээ тухайн үеийн парламентийн гишүүдийн амыг тагалдаг байсан Н.Алтанхуяг энэ парламентад суусан бол юу гэж байсан бол. Тэрбээр Засгийн газрын тэргүүн байх үедээ өнөөдрийн хэл амны бай болоод байгаа бондуудыг авсан. Тэрбээр Засгийн газрын тэргүүн байхдаа “Над шиг Ерөнхий сайдыг дэлхийгээс хайгаад олохгүй” хэмээн томорч байсан удаатай.  Тухайн үед эрхэм Ерөнхий сайд албан тушаалын томилгооноосоо болоод шүүх, цагдаад дуудагдаж байв. Харин энэ удаад тэр энэ парламентад суусан бол “Над шиг сайн ажиллаж, бүтээн байгуулалт хийсэн Ерөнхий сайдыг хаанаас хайгаад олохгүй” хэмээн томрох байсан болов уу? 

УИХ-ын гишүүн асан Л.ГҮНДАЛАЙ

Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч бус “уран бүтээлч” болоод амжсан Л.Гүндалай саяхны нэгэн ярилцлагадаа “Би өөрийгөө төрд хэрэгтэй зайран гэж бодож явсан. Андуурсан байна” хэмээсэн. Тэрбээр хоёр сонгууль дараалсан ялагдалтайгаа одоо л эвлэрч байгаа бололтой.
 УИХ-ын 2000 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан Л.Гүндалай тухайн үед улс төрд шинэ өнгө болж байв.  Тэрбээр чуулганы танхимд аливаа асуудлыг үг хэлээр шийдэж чадахгүй бол уриа лоозон бариад зогсчихно.  Сануулахад, 2007 онд Л.Гүндалай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгээсээ болж  Б.Жаргалсайхантай барьцалдаж авах шахаж байсан удаатай. Гишүүн асан Л.Гүндалай тэр үед “Улаанбаатарын ойролцоо онгоцны буудал барьж яадаг юм бэ. Хөвсгөлд байгуулчих. Ядаж л аялал жуулчлал хөгжинө. Гадаадын жуулчид Улаанбаатарт хүүхэн авах гэж л ирдэг юм. Үнэндээ Монгол бүсгүйчүүд хонины тал гуянаас хямдхан үнэтэй болжээ” гэсэн бодлогогүй үг унагаадахав. Харин үүнийг нь УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан эсэргүүцэж “Монгол хүүхнүүд  харин ч сайхан. Чи битгий доромжлоод байгаарай” гэхэд  Л.Гүндалай “Муу араг яс минь дуугүй бай” гэсээр тэдний хэрүүл намжсан юм. Энэ мэт Төрийн ордонд тавьсан түүний “жүжиг” мундахгүй их. Харин энэ удаагийн парламентад суусан бол тэрбээр хобби “мэргэжил” нэгт С. Жавхлантай нэлээд дотно нөхөрлөж магадгүй байв.  Гэвч түүнд УИХ-д суух эрхийг Орхон аймгийн олгосонгүй.
 Харин тэрбээр энэ УИХ-д суусан бол хэнтэй “би чи дээ тулах байсан бол” гэдэг нь сонин.
 
УИХ-ын гишүүн асан Б.ЖАРГАЛСАЙХАН

УИХ-ын сонгуулийн өмнөхөн  Б.Жаргалсайхан “15 round” шууд нэвтрүүлгийн үеэр г “Чи тэр дуучин Нарагаас яах гэж өмнөх амьдралыг нь асууж байгаа юм бэ. Ширээний хүүхэн гэдэг чинь манайхаар бол нөгөө явдаг, биеэ үнэлдэг хүнийг хэлдэг шүү дээ. Тэр хүн авьяастай байна уу, үгүй юу. Чамд ер нь ямар хамаатай юм. УИХ-д нэр дэвшээд юу хийж бүтээх гэж байгааг нь асуухын оронд эмэгтэй хүн рүү илт дайрч доромжлоод чи бас ёс зүйгүй хүн байна шүү. Яадаг юм бэ, тэртээ тэргүй тэнд чинь Д.Арвин гэж нэг эмээ байхад Нара очсон нь хамаагүй дээр. Эмэгтэй хүнийг чинь дэлхий даяараа хайрлаж, хүндэтгэдэг юм. Чи бараг л надтай барилдана, ноцолдоно гээд нэг их сүржигнээд байсан чинь хаа байна. Яасан ч жул асуултууд бэлдсэн юм бэ дээ” хэмээн хөтлөгчийн нам болгосон. Сонгуулийн өмнө жигтэйхэн өгөөмөр сэтгэлтэй болоод байсан Б.Жаргалсайханд энэ удаагийн парламентад суух тийз бас л олдсонгүй. Хэрэв тэр энэ парламентад суусан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал МАХН, АН, МАН-ынхны идсэн ууснаас болсон хэмээх шүүмжлэлийг хэдэнтэй хэлэх байсан биз. Мөн АН-ын Д.Эрдэнэбаттай ширүүхэн тулах байсан болов уу? Д.Эрдэнэбат гишүүний парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэсэн үгэнд эрхэм бизнесмэн нэлээд эгдүүцсэн. Тиймээс энэ удаагийн парламентад суусан бол Б.Жаргалсайхан“Орос шиг л байл даа” Д.Эрдэнбат гишүүнд хандаж хэлэх байсан байх.
 
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР

Дархан аймгаас бие даан нэр дэвшиж өнгөрсөн парламентад суусан эрхэм бол С.Ганбаатар. Түүний хувьд чуулганы анхдугаар хуралдаанаас эхлэн “Төр, ард түмнээ хүндэлж” босч үг хэлдэг болсноор “Босоо С.Ганбаатар” нэртэй болсон. Тэрбээр энэ удаагийн УИХ-д суусан бол энэ зуршлаа орхихгүй байсан биз. Мөн эдийн засгийн хямралаас гарахын тулд “Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж, МАН-ынхны хэн нэгнийг дуэлд дуудах байсан болов уу?
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ddd 2016-10-01 05:40:25
    Bi emegtei bsan bol Jagaad sanal ogoh bailaa. Hashir ali toirogt yzeed unasiim bol do. Ter toirgiin hyyhnyyd heniig odoo UIHd gargatsiim de hoorhii...
  • zochin 2016-10-01 03:49:23
    Энэ одоо юу бичээд байгаан бол. Галзуу хүний өдрийн тэмдэглэл байна
  • энхээ 2016-10-01 02:39:02
    ййм хүн хогнуудаар дутаж гэнэ дээ.
  • yadaj baihad erend orson oron syy dee!!! 2016-09-30 10:14:42
    ted chadahgyi ee!!!tolgoi ni hyrehgyi ee!!!ernees yaj salahaan l bodoj syyna!yynees salahgyi bol Mongol ylas zaasidaa yaj yabah ni todorhoigyi bna!
  • boss 2016-09-30 04:48:05
    bichih yumaa olj yadah yum hoorhii
  • Yaana daa Mongolchuud min 2016-09-30 04:29:50
    Jargalsaihan Ganbaatar 2 songogdoogvi n Mongolchuudiin azgvi teneg mal gedgiig batlaad bgamdaa, Yaana daa dahiad 4 jil MAHAH idej uugaad l duusgana harjil bgar...
  • eg 2016-09-30 03:50:13
    soliotnuud suugaaguin zuv
  • zochin 2016-09-30 02:51:14
    ODOO BOL TER MAN-yn KHEDEN AWGAYNUUD , JAWKHLAN , ZA TEGEED MAN-yn KHEDEN ZALUU KOROOLLANUUD IKH KHURALD KHEREGGUY DURAKUUD SHUU DEE...
  • Zochin 2016-09-30 02:29:49
    Ganbaatar bh yostoi bsan yum
  • Т 2016-09-30 01:59:38
    Хэнд ч хэрэггүй юм бичих юм
  • зочин 2016-09-30 01:41:06
    УИХ-д солиотой хүмүүс олон байх нь хэцүү одоо ч Жавхлан, Батзандан гээд цөөдөөгүй л байна, Гүнбалай, Хиншүү нар хэрэггүй гэдгийг ард түмэн мэдсэн л байна