Улс төрийн их баривчилгааны дараагийн бай Н.Алтанхуяг уу

Их баривчилгаа үргэлжилсээр. Саяханы нэг өдөр Түлш эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчлан саатуулсан. Тэгвэл хамгийн сүүлд буюу өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас цагдан хорилоо. АТГ-ынхан Г.Дэнзэнг аль эртнээс боргоож эхэлсэн бөгөөд түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жил баривчилсан ч батлан даалтад гаргасан байдаг. Харин энэ удаа оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатай баривчилжээ.

Үүнээс өмнө ч их баривчилгааг зохион байгуулж ирсэн бөгөөд “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхээс эхлээд Л.Гансүх, Т.Дорждэрэм нарын хүмүүс өнөөдөр шоронд хоригдож байна. Дээрх хүмүүс бүгд албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө хувьдаа завшиж улсыг хохироосон гэх үндэслэлээр хоригдсон юм. “Нүүрсний хэрэг”-ээр Л.Гансүхийг хэрхэн хорьсоныг олон нийт тод санаж байгаа. Харин одоо Г.Дэнзэнг хорилоо. Г.Дэнзэнгийн дараа хоригдох хүнийг Э.Бат-Үүл гэх мэдээлэл ч гарч эхлэв. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад буруутган хэргийн газарт малгайгаа орхисон гэх үндэслэлээр ТЕГ-аас шалгаж буйг тэрбээр өөрөө мэдэгдсэн.

Хамгийн сонирхолтой нь баривчлагдаж буй хүмүүсийн зарим нь АН-ын нөлөө бүхий улс төрчид байгаа бөгөөд тэдэнтэй ойр ажиллаж байсан эрхмүүд байна. Тодруулбал, өнөөдөр шоронд хоригдож буй хүмүүсийн ихэнх нь Алтангадас фракцийн гишүүд бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай хамт ажиллаж байсан аж. Э.Бат-Үүлийн хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн байсан. Гэтэл түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг нь үгүй  хийв. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэд, хэдэн хүний нэг нь Н.Алтанхуяг. Ер нь бол Э.Бат-Үүлийн дараа түүний  нэр яригдана. Тэгвэл Н.Алтанхуягийн ойр, дотны нөхдийг хорих ажиллагааг эрчимжүүллээ. Уг баривчилгаанууд нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс болгоомжилж буй хэн нэгний үйлдэл байж мэднэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс болгоомжилж буй бүхэл бүтэн бүлэг бий болсон гэх мэдээлэл ч байна. Э.Бат-Үүлийг дарчихсан. Харин одоо Н.Алтанхуягийг дарах л том ажил өрсөлдөгчид нь үлдээд байна . Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нар нэгдэн нийлж Н.Алтанхуягийг болон тэргүүлдэг фракцийг нь ч арчиж хаях төлөвлөгөөг боловсруулж байгаа гэнэ.

Тодруулбал, Ардчилсан намын хамгийн нөлөөтэй Алтангадас фракцтай нь Н.Алтанхуягийг улс төрөөс зайлуулахаар ажиллаж байгаа бололтой. Ингэхийн тулд Алтангадасынханыг орон, шоронд хийж нэр хүндийг харлуулах ажлыг сайн гүйцэтгэх ёстойгоо тэд сайн мэдэж байгаа.  Ард түмнийг Н.Алтанхуяг болоод түүний нөхдийн эсрэг болгож байж төлөвлөгөөгөө биелүүлэх нь хамгийн зөв алхам юм. Ц.Элбэгдорж ирэх жил Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгнө. Михайлд нэг бодол бий гэгчээр түүнд ч бас төлөвлөгөө байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа АН-д байр, сууриа бэхжүүлж намын дарга болохоор зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхийн тулд хамгийн том өрсөлдөгчөө дарах нь мэдээж. Харин МАН-ын дарга М.Энхболд ирэх жил УИХ-ын даргын ажлаа хэн нэгэнд хүлээлгэж өгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь тодорхой болсон. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр АН-аас нэр дэвшигч цаашлаад тус намын лидерүүдийн нэг байх нь маш ойлгомжтой.

Тэгэхээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын эрх, ашиг нэг цэгт огтолцож байна. Тэд нэгдэх нь арга ч үгүй юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Э.Сэлэнгэ Германыг зорихоор Москва, Берл 2016-11-07 07:07:13
    Э.Сэлэнгэ Германыг зорихоор Москва, Берлиний чиглэлийн онгоцонд суусан байна. Гэвч хөөрөхөд бэлэн болсон онгоцыг хууль, хяналтынхан саатуулжээ. Энэ нь Э.Сэлэнги...
  • Хахах 2016-10-01 02:34:45
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нар нэгдэн нийлж, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийг намнахаар шийджээ гэдэг...
  • MAY 2016-09-30 14:07:09
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нур...
    • уурхайчин 2016-11-07 08:10:53
      АН улсын нэрээр өр зээл хийнэ.Зам гүүр барина. Хэдхэн тарваган хүн баяжна. Улс орон хамраараа шороо хатгана. АН-ын сурсан чанар энэ.
  • ZOCHIN 2016-09-30 12:04:08
    ALTANHUYG TUUL ROTRUUG UDIRDAJ BAIHDAA URGMALCECEG GEDEG HUUHENTEI NIILJ ARIIN HAALGAAR YDUUS BOLON UURIINHEE NAMIIN HUNII HUUHDIIG JIIJ TOMCHUUDIIN HUUHDUUDIG ...
  • зочин 2016-09-30 11:45:16
    энэ шалгаж байгаа асуудлыг улс төр, сонгуультай хольж бичихээ боль доо сэтгүүлчидээ ард түмнийг хагаралдуулж талцуулж албан тушаалтнуудын хооронд яс хаяхаа боль...
  • ЗОЧИН 2016-09-30 10:55:53
    ЭХ-ний дэд сайд бсан ДОРЖПҮРЭВ ТЭЦ-4-ийн өргөтгөлийн төслөөс хятадуудаар дамжуулж 1 сая ам.доллар туусан гэсэн, захирал бсан Ж.ОСГОНБААТАР хамаарах магадлалтай!...
  • Билгээ 2016-09-30 10:38:47
    Зөвлөх Гансүх нь нүүрсний үнэ бууруулсан хэргээр шоронд сууж бга. Энэ нөхөр бол 70$-с доошгүй үнээр зарах гэрээг хүчээр өөрчилж 27$-р зарах гэрээ байгуулсан.
  • zochin  2016-09-30 06:33:31
    mongol tvmniig bvv butarga. dandaa har ser. shalgaa l biz buruutai bol vvreh yostoigoo vvrne l biz
  • irgen  2016-09-30 04:48:13
    ilted ard tumniig taltsuulah shinjtei yum bichjee yu ch hiigeegui tsever gedeg in notlogdvol devshij l taaraa shu dee
  • IRGEN 2016-09-30 04:19:33
    HARIN ERENHIILEGCHIIN SONGUULI BOLOH GEED BARIVCHILJ BGAA YUM SHIG MESSEGIIG ARD TUMEND TARAAJ BNA, JINHENEDEE ULSIIG HOHIROOSON IDEJ UUSNIIH N TULUU TUR SHALGA...
  • ty 2016-09-30 03:18:51
    Uls turiin barivchilgaa gj uu? Ard tumnee hohirooson, urend oruulsan, uursdee bolon hamaatan tanil humuusdee munge bond helbereer taraasan ni uls turiin hereg g...
  • Зочин 2016-09-30 02:23:56
    Женко, Фортуна нар ч Зоригтой хулгайчид юм даа, харин муу Шийлэгдамба зайлуул Энхбаяр руу чихэж байж амьд гарсан уу, гараагүй юу
  • Иргэн 2016-09-30 02:20:26
    Алтанху Шадар болон Ер сайд байхдаа улсын их мөнгө идэхэд зөвлөхүүд, туслах, хүргэн, охин, хамаатан садан, шүүгчид ашиглаж удирдсан байдаг. Шалгах нь зөв
  • чинбаа 2016-09-30 02:13:21
    Улс эх орноо тоносон дээрэмчдийг барихыг Их баривчилгаа гэдэг юм уу. Төрд гарч албан тушаалаа ашиглаж завшсан луйварчдаас салахгүйгээр Монгол улс цааш явахгүй э...
  • Т 2016-09-30 02:05:05
    Засгийн ажлыг нэр төртэй идэж уулгүй ард олныхоо төлөө зүтгэсэн бол юу гэж ингэж хүний идэж болох вэ дээ
  • ??? 2016-09-30 01:21:45
    Бат-Үүлийг малгайгаа мартсан гэж буруутгаж байгаа бол хэргийн газарт бээлийгээ, үзгээ, гар цүнхээ орхисон цагдаа, дарга нарыг яах болж байна????
  • Зочин 2016-09-30 01:09:56
    Хэрэг хийсэн бол баривчилахаас яахав дээ, улс төржлөө гэнэ гээд орхиод байлтай нь биш, АН, МАН хоёр ч ана мана идэж ууж байгаадаа, их бага нь юу гэхээс ялгаагүй...
  • Oyun 2016-09-30 01:01:22
    Buruutai bol shalgah baih, gehdee ene huuliihan ajlaa haraat busaar hiij chadahgui bna, bas l songuuliin tsikleer ajlaa hiideg
  • зочин 2016-09-29 20:35:10
    Идэж уусныг шалгаад эхлэхээр улс төрийн хэлмэгдүүлэлт гэх гэнэ шалгахгүй болохоор хариуцпага тооцсонгүй түрүүвч нэгтэй хуйвалдлаа гэнэ
  • Bataa 2016-09-29 16:17:04
    Ih baga yamar negen alban tushaald baisan heniig ni ch jaahan maajaad uzehed idsen uusan ni garaad irne. tegeheer end helmegduulelt yavaad baigaa yum bish.
    • Bataa 2016-09-29 16:22:55
      Ene baidliig ashiglaad huuli jurmaar halhavch hiisen blackmail mayagiin davhar gemt hereg yavaad baigaa yum.
  • Suugii 2016-09-29 15:16:20
    Ер нь 1939 онд болсон хэлмэгдүүлэлт болох нь байна.МАН-ы сайн хийж чаддаг ганц зүйл дээ.Олон хүнээ хэлмэгдүүлж буудаж шоронд хатаасандаа бахархдаг нөхдүүд дээ
  • болд 2016-09-29 15:03:01
    улсад их хэмжээний хохирол учруусан алтантуяа тэмүүжин нарыг шалгах хэрэгтэй
  • bat 2016-09-29 14:12:04
    1990 ond garch irsen ene nowshnyyd Mongol yls bolon ard tvmenee örönd oruulj ted öörsdöö terbymtan bolj chadsan ni gazar bolon ix xemjeenii möngö nyytsa...
  • Иргэн 2016-09-29 13:16:19
    Нутгаасаа УИХ-д сонгогдохгүй байгаа алданхуйг яаж ерөнхийлөгч болох вэ дээ
  • Балиар сэтгүүчид 2016-09-29 12:49:19
    Хүмүүсийг хагаралдуулахаа боль
  • Болиочээ  2016-09-29 11:35:57
    Үнэн худалаа нь мэдэгдэхгүй ард түмний толгойг эргүүлсэн. Ямар баримт нотолгоогүй юм бичихээ болиочээ. Энэ чинь л ард түмэнийг доромжилоод байгаа зүйл ш дээ ...
  • Зочин 2016-09-29 10:33:19
    Төрийн хулгайч нар улс төржүүлж ард түмний тархийг угааж заваардагаа болимоор юм ард түмний хөрөнгөнөөс хулгай хийсэн хүн хэнч байсан хариуцлага хүлээх ёстой
  • Батаа 2016-09-29 10:31:11
    Хэрэг хийсэн бол баривчлах л байх өөр яахсан билээ үүнийг нэг их тайлбар хийн бичих нь ойлгомжгүй юм даа
  • ЗОЧИН 2016-09-29 10:24:31
    Эрчим хүчний дэд сайд Доржпүрэв ТЭЦ-4 нэг сая $ хуссан гэж байгаам да! Энэ нөхөртэй захирал байсан Ж.Осгонбаатар хамаатай байж таарна. Бас ЭХ.ний яамныхан байга...