“Хэрэглэгчээ сонсоё ” нээлттэй хаалганы өдөрлөг болно
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс  “Хэрэглэгчээ сонсоё ” нээлттэй хаалганы өдөрлөгийг маргааш буюу энэ сарын 30-нд зохион байгуулна. Энэ өдөр усан хангамж,ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлж буй 21 аймаг, Нийслэлийн 117 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран нэгдсэн журмаар зохион байгуулна. Хэрэглэгчдэд усан хангамж, ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг таниулах  зорилготойгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгийн үеэр иргэд оршин суугчид аж ахуй нэгж байгууллагуудын саналыг сонсох, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм байна.

Мөн энэ үеэр орон сууцны айл өрх аж ахуйн нэгжүүдийн цэвэр бохир усны төлбөр тооцоо, сантехникийн засвар үйлчилгээ, орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал гомдлыг сонсох юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.