“Ерөөлтай аялгуу” хамтарсан тоглолт маргааш болно
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Гоцлол дуучин МУГЖ Бямбасүрэнгийн Ганчимэг, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Гоцлол дуучин МУСТА Сүхбатын Баттулга нарын ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ цомгийн баяр, хамтарсан тоглолт маргааш 19:00 цаг дор Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно.

Тэдний хувьд 2004 оноос эхлэн хамтарсан уран бүтээлээ тууривж  эх орон, нутаг ус,  элбэрэл хайр, гэр бүлийн нандин бүхнийг багтаасан ЕРӨӨЛТЭЙ АЯЛГУУ шинэхэн цомог энэ онд хэвлэлтээс гарч, сонсогч түмний хүртээл болжээ. Тус цомог нь нийт 18 дуутайгаас найман дууг нь уран бүтээлчид маань хамтран дуулсан байна.

Тоглолтонд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан, сонгодог дөрвөл хөгжимчид, Төрийн хошой шагналт  Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Найрал хөгжим, удирдаач УГЗ хөгжмийн зохиолч, Хурандаа Б.Ганхуяг, МУСТА Н.Даваасүрэн, Найрал дуучид, бүжигчид,  зочин уран бүтээлчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, Хөгжим судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, МҮОНР-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга, зэрэг  мэргэжлийн хоёр урлагийн байгууллагын 150  гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний томоохон тоглолт болохоор төлөвлөгдөж байгаагаараа онцлогтой.


 Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 99997586, 99990253 утаснаас аваарай.

 Дуунд хайртай, дуугаар жигүүрлэгч та бүхнийг нэгэн үдэш уран бүтээлчдийн олон сайхан дууг оюун санаа, зүрх сэтгэлээрээ мэдэрч сэтгэлийн цэнгэл эдлэхийг урин залж байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.