“Эрчим” арав дахь удаагаа түрүүлэх болзлоо хангалаа
Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лиг болох “Хүрхрээ” лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Хэдийгээр лиг өндөрлөх болоогүй ч лигийн тэргүүн багийн нэр тодорсон байна.  Улирал эхлээд ганцхан ялагдал амсаад байсан “Эрчим”-ийнхэн “Улаанбаатар сити”-г хожиход энэ улиралд түрүүлэх болзлоо хангах байсан юм.

Тун хариуцлагатай уг тоглолтод Эрчим багийнхан урьдын адил жигд сайн тоглолтоо үзүүлж 2:1 харьцаатай ялалт байгууллаа. Гоолуудыг Минаме Ёсукага /Эрчим/, Б.Төгсбилэг /Улаанбаатар  сити/, Г.Батбилгүүн /Эрчим/ нар тус тус орууллаа. Ингэснээр Эрчим клуб арав дахь удаагаа Үндэсний дээд лигт түрүүлэх болзлоо хангав. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.