Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд  хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болно
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, 15209 нэр дэвшигчийн 7006 нь сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм.

Сонгуулийн хуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд  хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тодруулбал, Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө холбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байгаа юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.