Цэвэрлэгээг эрчимжүүлнэ
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө.

Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлийн шон дээр наасан зарлалыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг эрчимжүүлсэн хуваариар ачиж тээвэрлэх юм.

Цэвэрлэгээг есдүгээр  сарын 28-наас ирэх сарын 14-ны хооронд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллах ба хэрэгжилтэд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хяналтын төрийн бус байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.