Засгийн газрын авто баазтай холбогдох тогтоол баталлаа

Засгийн газрын авто бааз нь 1935 онд Төр, засгийн үйлчилгээнд зориулан байгуулагдаж, 79 дэх жилдээ үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд тус авто баазын нийт зардлын 55 орчим хувийг ажиллагсдын цалин түүнтэй холбогдох зардал эзэлж, түүнийг улсын төсвөөс, автомашины сэлбэг, шатахуун, халаалт, дулаан зэрэг цалингаас бусад бүх зардлыг өөрийн орлогоороо санхүүжүүлж байна.

Одоогоор мөрдөж байгаа тээврийн үйлчилгээний үнэ тариф нь орлогын хязгаарлагдмал байдалд хүргэж, тээврийн шууд зардлаа нөхөх боломжгүйд хүргэж байгаа учраас тарифыг зах зээлийн тухайн үеийн жишигт нийцүүлж тогтоож байхаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол баталлаа. 

Мөн “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсвөөс олгодог зардлыг гурван жилийн хугацаанд жил дараалан бууруулах замаар аж ахуйн тогтолцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа. Төр, засгийн байгууллагууд тээврийн үйлчилгээний зардлыг төсөвтөө тусгаж, байгууллагуудын захиалгаар Засгийн газрын авто бааз тээврийн үйлчилгээ үзүүлж байхаар тогтсон байна.

С.Саранзаяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.