Д.Гүн-Үйлс: “Чингис” нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрснийг хэн ч таашгүй
Түүх судлаач, эрдэмтдийн төлөөллүүд Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлжээ.
Энэ талаар “Төрт Ёс, Хаадын Сан”-ийн тэргүүн, зохиолч, судлаач Д.Гүн-Үйлсээс дараах асуултад хариулт авлаа.


-Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх зарлиг гаргуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Чингис хаан маань Монголын ард түмэнд “Архийг бага хүрт, болж өгвөл огт бүү амс” хэмээн зарлиг үлдээсэн байхад бид өнөөдөр үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг үйлдлүүд гаргасаар байна. Үүний нэг бол Чингис хааны нэртэй архи ууж,  уусан архиныхаа шилийг хог дээр чулуудаж, хүний хөлийн гишгүүр болгож байна. Энэ бол  маш буруу үйлдэл төдийгүй их хаан, төрт ёсоо үл хүндэтгэсэн, түүх соёлоо умартсан үйлдэл. Зөвхөн түүх соёлоор зогсохгүй “Чингис” нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрснийг хэн ч таашгүй. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж байгаа юм.

-Өмнө нь Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх талаар холбогдох газруудад хандаж байв уу?

-Өвөрмонголд Чингис хааны нэрээр архи тамхи нэрлэхийг хориглосон  шийдвэр гаргасан байдаг юм билээ. Тэд Чингис хаанаа дээдэлж,  нэрийг нь хамаагүй ёс бус зүйл хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж чадсан байна. Тэгэхээр бүрэн эрхт тусгаар улсын иргэд бид ийм шийдвэр гаргуулж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Чингис хааны нэрээр архи, тамхийг нэрлүүлэхгүй байх, нэрлүүлж болохгүй талаар бид бүхий л арга хэмжээг авахуулахын төлөө ажиллана.   Монголчууд  бид өнөөдөр Чингис хаанаа уландаа гишгэн, түүнийг үл хүндэтгэж байна. Чингис хаанаар нэрлэж байсан талбайг Сүхбаатар болгоод өөрчилчихлөө.  Тэгвэл одоо “Чингис” гэсэн нэрээр архи тамхи овоглохыг болиулаад өгөөч хэмээн хүсмээр байна. Манай хөдөлгөөн үүний төлөө ажиллана.

-Танай хөдөлгөөнд хичнээн эрдэмтэн, судлаачид нэгдсэн байгаа вэ?

-Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхгүй байх асуудалд үе үеийн эрдэмтэн судлаачид сөхөж тавьж байсан юм билээ.  Манай ТББ бол өнөөдөр 200 гаруй эрдэмтэн судлаачидтай. Манай хаадын сангийн эрдмийн зөвлөлийн гишүүд болон түүх судлаачид, зохиолчид өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Бид бол зөвхөн төлөөлөл. Бидний ард Монголын түүх соёлын талаар судалгаа хийдэг эрдэмтэн мэргэд бүгд байгаа.

-Та бүхэн Чингис нэрээр бүтээгдэхүүний нэрлэсэн ААН-ийн удирдлагуудтай уулзаж, санаа бодлыг сонсов уу?

-Бид эхний  ээлжинд Монгол Улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандана. Ерөнхийлөгч ямар хариу өгөхөөс шалтгаалж дараагийн алхамуудаа хийнэ. Гэхдээ Монголчууд бэлэгдлийг хамгийн ихээр дээдэлдэг ард түмэн. Монголчууд хэдэн зуун жилээр мунхаг харанхуй байж байгаад сүүлийн хэдэн жил ухаан орчихоогүй. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ энэ билэгдлийг дээдэлдэг байсан. Яг энэ билэгдэлт шинж хүндэтгэлийн агуулга, зохисыг харгалзахад  Чингис хаан гэсэн архи яагаад ч байж болохгүй. Түүнчлэн Чингис хааны нэрээр архи, тамхи, согтууруулах бодис оноон нэрлэхдээ дандаа Чингис хаан биш “Чингис” гэсэн байгаа. Чингис гэхээр дутуу дулимаг алдар. Тэмүүжин Чингис хаан гэж өргөмжлөгдсөн болохоос биш Чингис гэж өргөмжлөгдөөгүй. Тийм учраас хойшид Чингис ахаан гэж нэрлүүлж хэвших нь зүйтэй.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-30 02:18:19
    Анх нэрлэж эхлэхэд нь хаа явсан юм чи, тэр үед нь хэлж байх чинь яасан юм, одоо Чингэс архийг Батхүү гэж нэрлэх хэрэгтэй
  • Гана 2016-09-30 02:14:39
    Хүн гэдэг амьтан байгаа цагт архи гэдэг идээ ундаа байж л байна. Одоо архинаас илүү асуудал олон байна.
  • bat 2016-09-29 14:08:10
    xyatad yls MAO nertei arxi tamxi baidaggvi.Ene neriig deedelj xasax xeregtei.Tom xaaniixaa neriig deedlej zöwxön mongol ylsaa tölöölj gargaj baij
  • зочин 2016-09-29 12:19:28
    Маш зөв санал байна. Ерөнхийлөгчөө дэмжээрэй. Энэ архинаас болж хичнээн эх нулимсаа барж, хичнээн хүүхэд өнчирч, зутарч, золбирсон билээ. Одоо ч үргэлжилсээр......
  • irgen 2016-09-29 11:27:40
    Архи, архичидтайгаа учраа олдоггүй үе үеийн төр засгийн тэргүүн, дарга , сайд , нийгмийн ажилтнууд,олон нийтийн болон төрийн бус олон зуун байгуулга
  • Irgen T 2016-09-29 07:05:03
    Ene mash zov irgen bi eniig mash bujuu gedgiig helj yardag hunii heg anh CHingis tort-s l ehelsen shuudee uneheer ter huniig hundetgej l bgaa bol zob shuu
  • mgl irgen 2016-09-29 06:40:27
    demjij bna,hamgiin saihan sanaa,oor ner us zondoo l bgaashtee. ONDORHAAN gdg neriig butsaan nerlie,
  • Зочин 2016-09-29 04:54:53
    Гадаадын архины компанийн нелеегеер ундсэний уйлдвэрээ байхгуй болгох санаатай залуу байна. Архины хэрэглээ яг нэрнээсээ болоогуй нь хэнд ч ойлгомжтой.
  • Зочин 2016-09-29 04:42:17
    Иргэн та Батхүүг дүүжил гээд байгаа юмуу, дүүжилж үхэж магадгүй гээд байгаа юмуу тэнэг минь
  • Irgen 2016-09-29 03:37:38
    Duujilchiheech haray.arai ugui baihaa
  • zochin 2016-09-29 03:32:23
    hen durtai ni debil huuheddee Temuujin Chingis gej ner ugdugiig bas bolih heregtei. Chingis bol gants l baih heregtei
  • зочин 2016-09-29 03:10:29
    Чингис хаанаас болж бүүр олон хүний амь сүйдсэн биз дээ
  • Зочин 2016-09-29 02:29:43
    АПУ-гийн Батхүү энх тайвны гүүрнээс дүүжилж үхнэ гэж айлгаад Элбэгдорж нь Бат үүлээс айгаад, Бат үүл нь Зоригийн хэргээс айгаад шийдэж чадахгүй биз