Дашчоймпэл дацангийнхан ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлана

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн 280 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд тус дацангийн залуу лам нарын санаачилгаар цаглашгүй энэрэлт Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100.000 удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг ирэх амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 1, 2-нд зохион байгуулах юм байна.

Түүнчлэн зүрх судасны эмгэгтэй, хүндрэлтэй амарждаг эхчүүдийг хүлээн авч, төрүүлдэг улсын хэмжээнд цорын ганц байдаг ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн сэхээн амьдруулах, төрөх үйл явцыг хөнгөвчлөхөд нэн шаардлагатай, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийг хандивлах аж.

Энэ талаар өнөөдөр 12.00 цагт Дашчоймпэл дацанд хэвлэлийн бага хурал хийж "Буман Дарь-Эх" хуралд оролцохыг хүссэн сүсэгтэн олны сонорт хүргэх гэж байна. Хэвлэлийн бага хуралд Чой Хамба, Дашчоймпэл дацангийнхан болон ЭХЭМҮТ-ийн төлөөлөл оролцоно.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-29 03:38:01
    Сайхан мэдээ байна, өргөл барьцны мөнгөний тодорхой хэсгийг олон түмний тусын тулд зарцуулах нь жинхэнэ буян болой
  • эмч  2016-09-29 02:02:04
    ямар сайхан мэдээ вэ. та бүхний буянд даган баясъя