Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар уулзаж ярилцана. Уулзалт Монголын Архитекторын эвлэлийн гурван давхарт болно.

10:00 цагт: “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр болно.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.

10:00 цагт: "Дүнжингарав" төрийн үйлчилгээний төвд Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд:

11.00 цагт: Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-иас хэвлэлийн хурал зарлалаа.

11.30 цагт: Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:

11.00 цагт: Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.

12.00 цагт: “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

14.00 цагт: THE GRAND HILL зочид буудалд "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал болно.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.