Эмийн үнэ хэт өндөр байгаагаас иргэдийн дунд  өвчлөл буурахгүй байна
Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүн амын өвчлөл нэмэгдэж, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна. Дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, өдөрт 180-200 хүүхэд хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.Ингээд үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн ердөөн цөөн хувийг ангилан ялгаж, хэвтүүлэн эмилдэг байна. Харин бусад хүүхдийг эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаадаг аж.  Өөрөөр хэлбэл эмийн эмчилгээ хийж байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн дийлэнх нь хүндэрч эмнэлэгт хандахаас аргагүйд хүрч байгаа юм. Учир нь манайд эмийн үнэ хэт өндөр тул иргэд тэр бүр үнэ өртөг өндөртэй эмийг авч хэрэглэж чадахгүй байна.

Хэдийгээр 2013 оноос эхлэн эмчийн жороор зарим эмийг хөнгөлөлттэй  үнээр олгож байгаа ч үүнийг үр дүнгүй гэж шүүмжлэх иргэд цөөнгүй бий. Тодруулбал эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр  авах боломжтой эмүүдийн жагсаалтыг иргэдэд харуулдаггүй төдийгүй өөрсдөө  жор харж байгаад энэ эм хөнгөлөлтөд хамаарахгүй, энийг тэдэн хувиар бууруулна хэмээн хэлж өгдөг нь иргэдийн дунд нэлээд хардалт дагуулж байна.  Иргэд өөрсдөө ямар эмийг хэдэн төгрөг хямдруулж буйг харахыг хүсэж байгаа юм.

Ер нь манай улсад эмийн үнэ хэт өндөр байгааг сүүлийн үед хаа хаанаа шүүмжлэх болсон. УИХ-ын чуулганы үеэр гишүүд  энэ асуудлыг хөндөж импортоор орж ирж байгаа эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна  хэмээн санал, шүүмжлэл ч хэлж байсан удаатай.

Манай улсын хувьд нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог. Иймээс л эмийн сангуудад худалдаалагдаж буй эмийн үнэ хэт өндөр байдаг юм. Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй 10 орны тоонд Монгол улс багтдаг аж.

Тэгвэл энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж албаныхан үзэж байна. Ингэвэл ард иргэдэд хүрч буй эмийн хүртээмжийг сайжруулж,чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хамгийн боломжит бага өртгөөр иргэдийн гарт хүргэх боломжтой болох аж.

Дэлхий нийтэд 2 тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа байдаг аж. Харин эдгээр хүмүүсийн тоонд манай иргэд орж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ салбарт шинэчлэл хийж эмийн уян хатан үнийн бодлого баримтлах нь зүйтэй болов уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-10-03 01:02:12
    Эмийн бүртгэл нэрээр хавчиж сайн эм оруулахгүй бна. Бангладеш эмээр зах зээл дүүрэн. Солонгосын FDA бүртгэлтэй эмнүүдийг бүртгэхгүйгээр шууд оруулах хэрэгтэй.
    150.129.142.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Chimka 2016-10-02 20:33:17
    Эмийн унээс биш еруул бус хунс, Улаанбаатарийн утаа тортог байхоо
    70.214.3.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Энн 2016-09-29 15:38:38
    Эмний үнэ арай хэтэрхий үнэтэй байгаа нь үнэн. Хөнгөлөлттэй эм нь сарын эхний 2 өдөр үзэгдээд санхүүжилт дууссан гээд аптёкийн хан өгөхөө болчихдог болсон бна ...
    122.201.21.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-29 15:30:22
    Bishee. zah zeel deer bui emiin diilenh ihneh ni huuramch em bgaa uchraas irgediin dund uvchlul buurahgui bgaa um
    146.247.8.13
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-29 07:18:15
    эмийн импортын үнийг сайн хянах хэрэгтэй болоод бна, эм импортлогчид хүний эрүүл мэнд зовлонгоор бизнесээ цэцэглүүлж байна
    103.57.94.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Генийн өөрчлөлттэй 2016-09-29 06:57:20
    Үргүй мандарин, давжаа мандарин, давжаа банан гээд гений аргаар зориуд өөрчилж ийм болгосон жимснүүдийг идээд адилхан л хүн үргүй болж, бие нь давжаарна
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Төмөр 2016-09-29 14:08:07
      Ямар шуламс нь чамд тэгэж хэлэв. Генийэ өөрчлөлт, сорт хоёр уг нь шал өөр. Ховыг үнэн гэж итгэхдээ яасан сайн юм.
      101.86.122.226
      Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-09-29 06:33:31
    Иргэдийн эрүүл мэндийн боловсрол муугаас өвчлөл их байна заавал эм уух шаардлагагүй эмийн зохистой хэрэглээг бүр мэддэггүй.Эмийг хоол унд шиг хэрэглэхээ л боли...
    202.179.25.26
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-29 05:43:38
    Ер нь бол үнэн шүү дээ бас усан эм үйлдвэрлэдэг түүнийг зардаг аптез бараг байхгүй байна_ Хямралын үед хөнгөн хор багатай энгийн эко монгол аргаар ханиад эдгээм...
    103.11.192.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-09-29 04:46:40
    аптекийн худалдагчид ер нь үйлчилгээ муу, эмийн жороо зарим нь гаргахгүй буруу эм өгдөг хэцүү дээ
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-29 02:16:57
    1 sar uuhgyi em 40-60 000. Ihevchlen tetgevriin hugsh'chyyliin avch uudag emnyyd. Avch uuj chadaagyigees horvoog orhison hyn bgaa da burhan min'
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoljargal 2016-09-29 01:33:41
    e. mania oron shig iim unetei zuil xeregledeg oron delxiin xaana ch baixgui.Zovxon neg negiigee shulj amidarna.Iim unetei emnuudiig xumuus yaj xudaldaj avax ve ...
    59.153.85.89
    Мэдэгдсэн Хариулах