Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт боллоо

Өнөөдөр Төрийн ордны Их танхимд "Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт" боллоо.

Ахмад багш нарын 10 дахь удаагийн хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрээр өнөөдөр Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэн байгууллагдсаны 95 жил, монголын багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 50 жил, дэлхийн болон монголын ахмадын баяр зэрэг үйл явдал тохиож байна. 1921 оны 8 дугаар сарын 14-нд Ардын засаг сургууль байгуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 4-ний өдөр хүрээний бага сургууль байгуулагдсанаар боловсролын салбарын анхны үндэс суурь тавигдаж, боловсролын салбар хөгжих боломж нөхцөл бүрдсэн байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үнэт зүйл, амжилт бүтээлийг бий болгож, ирээдүй хойч үеэ тасралтгүй бэлтгэж яваа эрдмийн хөтөч ахмад эрдэмтэн багш, судлаач, албан хаагчид Та бүхэн монгол түмний бахархал хэмээн онцлон тэмдэглэллээ.



Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ахмад багш Б.Зангад, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-06 00:40:41
    Ахмадууддаа холбоо нь сэтгүүлээ шахсан нь харамсалтай.
  • Mongol hyn yum bol?... 2016-09-29 09:56:29
    edneesee syralzmaarsan daa!!!Mongolchyyd haa baigaa Amerikiig dyyriah maani ch yamai?Mongol hyn Mongolooroo yabj 21 zyyniig dabj garna!yynd Mongol yhaan mini ha...