Сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ танилцахыг санууллаа
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.

Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг сануулж байна. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид 10 дугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.