Сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгчдийн бүтээлүүд тоглогдоно
Есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд гайхалтай нэгэн тоглолт болох гэж байна. Энэ тоглолтонд өрнөдийн гурван хөгжмийн зохиолчын бүтээл нэгэн дор  эгшиглэнэ. Тоглолтонд C.Debussy-н 3 Nocturnes-ын 1,2-р Nocturne, M.Ravel-н яруу эгшиглэнт вальсуудын “Pavane” бие даасан симфони хөгжим, Franz Liszt-ын найраглал 3 Preludes зэрэг бүтээлүүд Монгол улсад анх удаагаа тоглогдох юм. Эдгээр зохиолчдын гайхамшиг нь Романтизмыг Импрессионизм руу холбож өгсөнд юм.

Сонирхуулахад Импрессионизмын үеийн уран бүтээлчид Монгол Төвөдөөр аяласан түүх байдаг юм. Дээрх бүтээлүүдэд ч Ази Европыг холбосон аялгуу, сэдэв байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.  Мөн эдгээр гурван зохиолч гурвуулаа гайхалтай төгөлдөр хуурч байсан юм. Түүнчлэн Симфони оркестрт өөрсдийн бүтээлүүдийг хөрвүүлж бичихэд дээрх бүтээлүүдийн гайхамшиг илүү харагдсан. Ялангуяа М.Ravel-Г онцолмоор байна аялгууг хөгжмийн зэмсэгүүдэд яаж хуваарилахыг гайхамшигтай олж харсан хүн. Энэ зарчим нь өнөөдөр хүртэл харагддаг. Жишээлбэл холливудийн киноны хөгжмийн зарчим нь 1960 он хүртэл эдгээр импрессионистуудийн бий болгосон хөгний дэвсгэр дээр явагддаг гэх мэт олныг нэрлэж болно.

Хамгийн гол нь энэ бүтээл Монголын тайзнаа Монгол уран бүтээлчид тоглож байгаа нь гайхалтай. Нэмж хэлэхэд эдгээр бүтээлүүд нь дор хаяж 5 жил ахин тоглогдохгүй учир та заавал ирээрэй. Бодит тоглолтыг яаран үзээрэй.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.