“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаа хийнэ
Монгол Улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилготой  “Хүн амын хоол тэжээлийн байдал”  үндэсний судалгааг хийхээр болжээ.

Энэ удаагийн судалгаанд 21 аймаг, найман дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүйн насны 2250 эмэгтэй, 15-49 насны 1750 эрэгтэй, нийт 10250 хүнийг хамруулах юм.   

Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэгийн тархалтын түвшин, 6-11 насны хүүхдийн хоол тэжээл, илүүдэл жин, таргалалт, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, төрөх нас /15-49/-ны эмэгтэйчүүд, 15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг /туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээ/-ийг судлан тогтоох юм байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.