Туул гол орчим гамшгийн байдалд байгаа гэв
“Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан”-гийн тэргүүн А.Оюунчимэг, “ Туул тосгон ” ТББ-ийн тэргүүн Д.Норовням, Хан-Уул дүүргийн 13 дугаар багийн малчин Т.Отгонбаатар нар өнөөдөр /09.27/ хэвлэл, олон нийтэд хандлаа. Учир нь тус баг Улаанбаатараас 25 км-ийн зайд байрлах хуучнаар “ Шувуун Фабрик” орчим, Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг хангадаг тус бүс нутагт сүүлийн жилүүдэд байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хэрээс хэтэрч хүн, мал амьтанд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнд нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Одоогоор 100 орчим кариер байрлаж 20-340 хүртэлх га газрыг хамарч үйл ажиллагаа явуулсанаар байгаль орчинд асар их хор хөнөөл үзүүлсээр байна. Үүнд үе үеийн Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ аваагүйгээс  болж нутгийн иргэд дайжихад хүрлээ. Тэгш ногоон талыг сүйтгэж нөхөн сэргээлтгүйгээс агаарт их хэмжээний тоосжилт үүссэнээр  хүнсний ногооны ургалтад муугаар нөлөөлж  тариаланчид, нутгийн иргэд малчид уушигны өвчинөөр өвчлөх, харшлах  зэргээр эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж  мал хээл хаяж эхэллээ.

Түүнчлэн карьерийн нүхэнд хүүхэд, хөгшид унаж амь насаа алдсан тохиолдол гарсан. Монгол хүн эрүүл аятай таатай орчинд амьдрах эрх зөрчигдаж байна. Иймд төр засаг энэ байдлыг анхааралдаа авч нэг лиценз дээр 4-5 байгууллага, хувь хүн үйл ажиллагаа явуулж байгааг зогсоож хяналт шалгалтаа чангатгаж өгөхийг тэд хүслээ. Даруйхан арга хэмжээ авахгүй бол Туул голын эргэн тойрон гамшигийн байдалд шилжих аюул нүүрлэж байгааг анхаарууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-28 09:08:35
    БОАЖЯ Богд ууланд газар олгоно, Туул голыг харсаар байж ширгээлээ, уулнаас самар түүх, мод бэлтгэх,ан агнах зөвшөөрөл олгоно, байгаль орчинд хамгийн халтай яам ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах