Татварын өртэй 4000 ААН-ийн дансыг нээлээ
Ерөнхий сайдын  захирамжийн дагуу Хууль зүйн сайдаар  ахлуулсан гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг хууль бусаар дарамт үзүүлж байгаа, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн хүрээнд гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор шат дараатай ажлууд хийж байгаа аж. Монгол Улсын 202, гадаадын 11 нийт 213 иргэний хилийн хоригийг цуцалжээ.

Мөн бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон 120 гаруй тушаал шийдвэрийг эргэн харж, эхнээс нь хүчингүй болгосон байна. Түүнчлэн Татварын ерөнхий газраас 107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг Засгийн газрын шийдвэрээр нээжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-10-04 16:01:41
    каплагийн 40 тэрбумын өрийг аваад нүүрсээ гаргадаг хилийн Монголын талыг хятадын талынх шиг болгох боломж байсан даан ч элбэг суллаж явууллаа .элбэг ийн энд нэг...
  • ААЭрхэлэгч 2016-09-28 16:01:43
    Зөв зүйтэй алхам
  • захирал 2016-09-28 10:58:19
    Эдийн засгийг боймолсон , гадаадын хөрөнгө оруулагч хамтрагч компаниудад нэр хүндийг унагасан урагшгүй хаалт боолтыг чөлөөлсөн ЗГ-т баярлалаа. Удахгүй э.з сэргэ...
  • Батаа 2016-09-28 07:59:08
    Зөв алхам болжээ үйл ажиллагаа явуулна тэгээд л татвар төлнөө