Цацрагтай ажиллагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна
НМХГ, Цөмийн энергийн комиссын ажлын албатай хамтран "Цацрагтай ажиллагчдын хөдөлмөр нийгмийн хамгаалалд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд 128 байгууллагад 753 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад байгууллагын тоо 21 хувиар, цацрагтай ажиллагчидын тоо 9,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг анагаах ухаан, судалгаа шинжилгээ, хөдөө аж ахуй, геологи хайгуул, каротаж, аж, үйлдвэр, зам барилга, нисэхийн аюулгүй үзлэг шалгалт, хил гаалийн салбарт ашиглаж байгаатай холбогдуулан тэдгээрт ажиллаж буй цацрагтай ажиллагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь цацрагтай ажиллагчдын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалалд тулгамдаж буй асуудлыг холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран шийдэх, гарцыг олох явдал юм. Цацрагтай ажиллагчид хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтанд ордог аж.
 
Эх сурвалж: НМХГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.