Миссүүд мазаалайг хамгаалах уриалга гаргалаа
Монголд анх удаа зохиогдож буй "Face of Beauty International 2016" тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны гоо бүсгүйчүүд Улаанбаатар хотноо ирээд байна. Аялал жуулчлал, эдийн засаг, соёл урлагийн салбарын хөгжил цэцэглэлтэнд үр өгөөжөө өгч буй "гоо сайхны олимп"-ийг Mongolian Beauty Association ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд энэ намрын хамгийн том, хамгийн сонирхол татсан үйл явдал болоод байгаа билээ.

10-р сарын 8-ны өдөр Буянт-Ухаа цогцолборт тэргүүн титмийн эзнээ тодруулахаар товлосон томоохон үйл ажиллагааны гол уриа "МАЗААЛАЙГАА ХАМГААЛЦГААЯ" бөгөөд хөрөнгө мөнгө, хандив тусламжаас хол "жинхэнэ" бодит хөрөнгө оруулалт хийж буй тухай зохион байгуулагчид нь онцолж байна. Хэдхэн хоногийн өмнөөс 60 орны миссүүдийн Мазаалайн сэдэвт дүрс бичлэг цацагдаж эхэлснээс гадна тун удахгүй Мазаалайн үндэсний чуулганыг зохион байгуулах гэнэ.

Түүнчлэн финалын 10 оролцогчоос Монголын говийн баавгайтай холбоотой асуултыг асууж, тэргүүн байрын шагналтныг сонгох юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.