Төрийн албаны шалгалт өгөгчдийн 88 хувь нь бүдэрчээ
Төрийн албаны зөвлөлөөс есдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд "Төрийн албаны шалгалт" нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, цахим шалгалтын системтэй танилцуулж, хөндлөнгийн нөлөөгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж байгааг иргэдэд сурталчлахын зэрэгцээ төрийн албанд орох иргэд туршилтын шалгалт өгч, хууль эрх зүй, албан хэрэг хөтлөлтийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорих боломжийг олгожээ.

Нийт 1620 иргэн өдөрлөгт оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хуваарь гарган, нэрсийг нь Төрийн албаны зөвлөлийн сайтад байрлуулсан байна.

Туршилтын шалгалтад хамрагдсан 1560 иргэдийн 88 хувь нь шалгалтад унажээ.

Өдөрлөгт оролцсон иргэдтэй уулзахад төрийн албаны шалгалтад орохын тулд сайн уншиж бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгийг хэлж байлаа.

 

Н.Мөрөн /Нас 28/: Цахим шалгалт авч байгаа нь их зөв зүйтэй. Төрийн албаны шалгалтад бэлтгэдэг цэнхэр номоор өөрийгөө бэлтгэвэл боломжийн юм байна гэж бодож байна. Өмнө нь нэг удаа шалгалт өгсөн. Өнөөдөр өгөөд бас уначихлаа. Онлайнаар өгч байгаа шалгалт нь гадуур яригдаад байгаа шиг хардаж сэрдэх зүйл харагдахгүй байна. Сорилын тестээ сайн унших, бөглөх хэрэгтэй. Шалгалтад бэлтгэдэг аппеликейшнүүд байдаг юм билээ. Эдгээрийг хувиарааа бөглөх хэрэгтэй юм байна гэж бодогдож байна.

Н.Насанбат/Нас 22/: Энэ жил сургуулиа төгссөн. Шалгалт өгөхийн тулд хуулиа илүү сайн унших хэрэгтэй юм байна. Ном байдаг түүнээс их сайн бэлтгэх хэрэгтэй юм байна. Шалгалтын цахим систем найдвартай юм шиг санагдаж байна. Цаг гарч ирнэ. Хажуу талдаа бөглөх хүснэгт гарч байгаа нь давуу талтай юм байна.


Н.Наранцэцэг/Нас 38/: Энэ шалгалт өгөөд тэнцсэнгүй. Их уншиж суралцах хэрэгтэй байгаа юм байна. Шалгалтын цахим систем ойлгомжтой юм байна. Шалгалтын үр дүн шууд гардаг болохоор ямарваа нэгэн хардаж сэрдэх зүйл алга. Технологийн дэвшил гарч байна гэдгийг харуулж чадаж байна. Шалгалтад бэлтгэхийн тулд хуулиа их сайн унших ёстой юм байна.

Эх сурвалж: ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2016-09-28 19:39:57
    za shalgalt uguud turd bugdeeree oroltoi bishdee tegvel samrana doo ene hediigee muulj suukh min
    83.117.122.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2016-09-28 15:28:59
    Сүүлийн хэдэг жил тестийн шалгалтын үеэр программ хангамжийн ажилтнуудын үйл ажиллагааг ч хянах шаардлагатай болсон байна лээ.
    103.57.93.201
    Мэдэгдсэн Хариулах
  • ГБ 2016-09-28 15:23:03
    Төрийн албаны шалгалтаар тестийн шалгалтыг хамгийн өндөр оноотой өгсөн ч ярилцлагын шалгалтыг тухайн албан байгууллагын дарга нар авдаг тул ямар ч нэмэргүй байв...
    103.57.93.201
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-28 15:02:51
    ТАЗ-ийн шалгалт жирийн иргэд, борчуудад шалгалт явагдаад, намын болон дээрээс томчуудад нь тусгай жор найруулгаар явуулж тэнцсэн дүр эсгүүлээд л яваад .....
    103.57.94.219
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2016-09-28 10:19:34
    ээ Чавас даа дандаа хоосон толгойтнууд төр лүү зүтгэдэг юм биш үү
    202.179.25.26
    Мэдэгдсэн Хариулах
  • 56 2016-09-28 09:13:32
    ТАЗ гэж балай байгууллага
    202.9.44.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-28 07:25:44
    Дөнгөж сургууль төгссөн хүмүүс ТАШ өгөхөд хэцүү ойлгож байна, намын шахааны дарга нарыг бол харин шүүсийг нь шахах хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах