Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байлгах үүрэгтэй
“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”  өнөөдөр тохиож байна. ЮНЕСКО жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон  тэмдэглэж байхаар өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.

Есдүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулахад талуудын тэгш оролцоог хангахад тустай гэж ЮНЕСКО үзэж байна.

 Энэ хүрээнд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн асуудлаар Үндэсний зөвлөгөөн болж байна. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг.

Энэ хуулиар
-Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж
-Иргэн, хуулийн эдгээд Төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан байдаг.

Энэхүү Үндэсний зөвлөгөөний үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэд хэдэн чухал судалгааны дүнг танилцуулж байна. Эдгээр дунд иргэдийн зүгээс мэдээлэл олж авахад хүндрэл бүрхшээл, хүнд сурталтай байна гэсэн санал шүүмжлэлүүд гаргасан байна. Харин хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл олж авах эрхээ эдэлж чадаж байна уу? Энэ бол хамгийн олон жил яригдсан асуудал. 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь олон нийтэд зориулсан хууль боловч нөгөө талаар хэвлэл мэдээллийнхэнд том боломж олгосон хууль. Яагаад гэвэл энэ хуулиар Төрийн байгууллагууд хуулиар хориглоогүй л бол мэдээлэл өгөх ёстой гэсэн үүргийг албажуулж, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж өгсөн байдаг.  Иргэн ч бай сэтгүүлч бай ч мэдээлэл олж авах түгээмэл эрхээ эдлэхийн төлөө тэмцэх ёстой гэж хэлмээр байна. Үндэсний аюулгүй байдал болоод онцгой нөхцөл байдлыг хүрээнд олонд түгээж болохгүй мэдээллийг авах шаардлага нь өөрөө зохимжгүй юм” гэлээ.
П.АНИР
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.