Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд манай гурван бөх зодоглоно

Ирэх сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн болно.

Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцох юм. Тодруулбал,
 

  • 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга,
  • 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир,
  • 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер З.Сумьяабазар нар зодоглоно.

Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар бөгөөд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 2000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 1500, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 1000, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1000 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Boldoo 2016-09-28 03:16:25
    За энэ удаад стриптиз үзүүлэхгүй байлгүйдээ. Үндэсний бөхтэй адил будлиантай эд биш Их спортод хүч үзэж байгаагаа ойлгоо байлгүй дээ.
  • Зочин 2016-09-28 02:35:34
    Гавьяат Ням- Очир жү-догийнх биш билүү, би чөлөөтөд ийм гавьяат байдгийг мэдэхгүй л юм байна, миний л буруу байхдаа