Доналд Трамп VS Хиллари Клинтон

Дэлхийн нэгэн хүчирхэг гүрэн болох AHУ-ын дараагийн Ерөнхийлөгч ирэх арван нэгдүгээр сарын 8-нд тодорно. Энэ сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нэр дэвшиж байгаа. Тэд хоёулаа эрс тэс туршлагатай. Хиллари Клинтоны хувьд улс төрийн арвин туршлагатай бол Доналд Трамп бизнесийн хүрээнд туршлага хуримтлуулж чадсан нэгэн юм.
 
Ямартай ч, тэдний анхны халз мэтгэлцээн дэлхий нийтийн анхаарлыг татаж, нийтдээ 100 сая орчим хүн шууд хүлээн авч үзсэн. Тиймээс халз мэтгэлцээний талаар хэд хэдэн хэсэг болго уншигчиддаа соннрхуулахаар бэлтгэлээ.

 

1. Мэтгэлцээн нөхөрсөг эхлэв, гэхдээ нэг нэгийгээ шоглохоос зайлсхийсэнгүй.

 
Хиллари Клинтон, Доналд Трамп нар олон сарын хугацаанд нэг нэгийнхээ бодлогыг шүүмжлэн, доромжилсон ширүүн дайралт хийж байв. Гэхдээ энэ үдэш тэд өрсөлдөөнөө дотроо нууж, нөхөрсөг байдлаар халз мэтгэлцээнийг эхлүүлэхийг хичээж байлаа. Гэхдээ энэ удаа нэр дэвшигчид намын бэлгэ тэмдэг болсон өнгөө сольж өмссөн мэт харагдаж байсныг зарим эх сурвалж онцолсон юм.
 
Тодруулбал, Клинтон улаан өнгийн даашинз өмссөн байсан бол Доналд Трамп хөх өнгийн зангиа зүүсэн байлаа. Улмаар танхимд орж ирмэгцээ гар гараасаа барьж, Хиллари “Сайн уу, Доналд?” гэж мэндчилсэн. Дараа нь Трамп гадаад худалдааны талаар яриагаа эхлүүлж, “Клинтон дарга бүх зүйлд шударга хандсан” гэж хэлээд “Тийм үү. Би чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна. Энэ миний хувьд маш чухал” хэмээв. Гэхдээ тэрбумтан эр ярианыхаа үеэр “Ерөнхий нарийн бичгийн дарга Клинтон” гэх үгийг давтан хэлж, шоглоод амжсан.
 

2. Хувийн амьдрал руу нь чиглэсэн довтолгоон

 
Хиллари Клинтоны Доналд Трамп руу чиглэсэн анхны довтолгоон түүний бизнестэй холбоотой байв. Төрийн нарийн бичгийн дарга асан тэрбээр эцгээсээ 14 сая ам.доллар зээлж бизнесээ эхлүүлсэн гэж хэлсэн юм. Тэрбээр “Доналд өөрийн сайн сайхны төлөөх бүхий л үйл явдалд маш азтай байсан. Тэр эцгээсээ 14 сая ам.доллар зээлж бизнесээ эхлүүлж байсан. Тиймээс ч чинээлэг хүмүүст туслах туйлын хүсэлтэй байгаа. Би бүхнийг худалдан авч чадахгүй. Яагаад гэвэл би түүнээс огт өөр амьдралыг туулсан болохоор...” гэж ярьжээ.
 
Харин үүний хариуд Трамп “Энэ талаар ярихын өмнө 1975 онд би ааваасаа маш бага хэмжээний мөнгө зээлж бизнесээ эхлүүлж байсан юм. Харин компаниа улам өргөжүүлж, хөрөнгийн хэмжээг хэдэн тэрбум ам.доллар болтол нь өсгөж чадсан” хэмээн хариулж, мад тавьсан юм.
 

3.Гадаад худалдааны гэрээг хөндөв

 
Сонгогчдын заавал үзэх ёстой хэсгийн нэг нь нэр дэвшигчдийн Транс-Номхон Далайн Түншлэлийн гэрээний талаархи мэтгэлцээн байсан юм. Номхон далайн эрэг дагуух АНУ тэргүүтэй бусад 11 орны худалдааны тухай Транс-Номхон Далайн Түншлэлийн гэрээг Хиллари Клинтон дэмжиж буйг Доналд Трамп эрс шүүмжилсэн. Тэрбээр “Та одоо ч Номхон далайн түншлэлийн гэрээг батлахыг хүсч байгаа. 100 хувь гэрээг дэмжиж байсан шүү дээ” гээд “Худалдааны гэрээний алтан стандарт” гэж байдгийг Клинтонд сануулав. Харин Хиллари “Яах вэ Доналд, би чиний амьдралыг мэднэ. Гэхдээ бодит байдал дээр огт өөр” гэж хариулсан юм.
 
Тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашч байхдаа Транс-Номхон Далайн Түншлэлийн Гэрээг сурталчилж байснаа хүлээжээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Австралид болсон уулзалтад “Транс-Номхон
Далайн Түншлэлийн Гэрээнд худалдааны алтан стандарт  болох нээлттэй, чөлөөт, шударга, хуулийг дээдэлсэн байдлыг тусгасан” гэж гэж хариуллаа.
 

Трампын галзуу ганц үг

 
Мэтгэлцээн хагас цаг орчим үргэлжилсний дараа тэдний яриа сэдвээсээ хальж, Лалын улс бүлэглэл, татвар, эдийн засаг гэх мэт өргөн хүрээг хамарч эхэлсэн. Гэвч тэр бүрт Доналд Трамп Хиллари Клинтонд бүх бурууг тохохыг Трамп хичээж, “Яагаад үгүй гэж”  гэх үгийг давтан хэлж байсан хэмээн юм. Харин энэ үед Хиллари нэр “Энэ үдэш надад бүх л зүйлд би буруутан байсан юм шиг тийм мэдрэмж төрлөө. Өмнө нь ийм мэдрэмж хэзээ ч төрж байгаагүй юм байна” гэж хошигноход Трамп урьдын л адил “Яагаад үгүй гэж” гэх үгээ дахин хэлж байлаа. Үүний хариуд Хиллари “Яагаад үгүй гэж, тийм ээ. Яагаад үгүй гэж. Мэтгэлцээний ганц галзуу үг” хэмээн хошигноод амжив. Харин Трамп “Манай компаниуд улсдаа мөнгөө эргүүлэн авчрахгүй байхад галзуу зүйл байхгүй” хэмээн ярианд оролцож эхэлжээ. 
 

Трампын татварын бодлого шүүмжлэл дагууллаа    

 
Тэгвэл мэтгэлцээний үеэр Хиллари үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампын эдийн засгийн талаархи баримтлах бодлогыг дунд давхаргынхныг золиосолж, баячуудыг дэмжинэ хэмээн эрс шүүмжилжээ. Тодруулбал, Трампын татварын бодлогыг тэрбээр эдийн засгийн “Trickle down” онолын хувилбар гэж тодорхойлсон бөгөөд баячуудад ногдуулах татварыг хамгийн их төвшинд хүртэл нь бууруулах гэж буйг шүүмжилсэн байна. Түүнчлэн тэрбээр үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн эрх ашигт нийцүүлсэн бодлого баримталж буйг нээлттэйгээр хөндлөө.
 

Трампын татварын баримттай холбоотойгоор мад тавиулав

 
Трамп татвар төлсөн баримтаа ил зарлаж байгаагүй хэмээн Ардчилсан намаас нэр дэвшигч илчилсэн. Харин тэрбээр “Надад санаа зовоод байх зүйл байхгүй. Татвараа байнга шалгуулдаг. Хүсвэл нийтэд зарлаж болно” гэв. Ийнхүү хэлснийхээ дараа Клинтоны хувийн имэйлын талаархи асуудлыг сөхөж, “Би татварын баримтаа дэлгэж болно. Гэтэл Хиллари 33 мянган имэйлээ устгасан шүү дээ” гэсэн юм. Харин АН-ын нэр дэвшигч “Огт өөр сэдвээр жишээ татчихлаа. 40 жилийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэнбугай ч татварын баримтаа ил тод зарлах ёстой. Өөрөөсөө яагаад татварын баримтаа дэлгээгүй юм бэ гэж асуу л даа. Магадгүй өнөө орой түүнийг харж байгаа хүмүүст тэр нэг ч төгрөгийн албан татвар төлөөгүй гэдгээ харуулахыг хүсээгүй байх” хэмээн сөрөг дайралт хийсэн байна.
 

Хиллари Клинтон: Би Ерөнхийлөгч болохын тулд өөрийгөө бэлтгэсэн

 
Доналд Трамп Хиллариг кампанит ажлаасаа түрхэн зуур чөлөө авч, мэтгэлцээнд бэлтгэж байсан хэмээн шүүмжилсэн юм. “Би маш олон газраар явсан. Харин чи гэртээ сууж байгаад мэтгэлцээндээ бэлтгэсэн” гэсэн бол Хиллари “Доналд энэ мэтгэлцээнд бэлтгэхдээ зөвхөн намайг яаж шүүмжлэх талаар л бэлтгэсэн бололтой. Тийм ээ. Би сайн бэлтгэсэн. Намайг хэрхэн бэлтгэж байсан талаар өөр зүйл мэдэх үү. Би Ерөнхийлөгч болохын төлөө бэлтгэж байна. Үүнийг тийм ч буруу зүйл гэж бодохгүй байгаа” гэжээ. Ерөнхийдөө мэтгэлцээний туршид Хиллари үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эрийг хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа Ерөнхийлөгч болоход бэлэн бус байгааг харуулахыг зорьж байв.
 

Мэтгэлцээний зочид анхаарал татлаа

 
ДоналдТрамп болон Хиллари Клинтон нарын дагуулан ирсэн хүмүүс ч олны анхаарлыг нэлээд татлаа. Тодруулбал, Хиллари энэ удаад нөхөр Билл Клинтон, охин Челсигээ дагуулан ирсэн бол Трамп эхнэр Милани болон хүүхдүүдээ авчирчээ. Үүнээс гадна мэтгэлцээн эхлэхээс эхлээд төгсгөл хүртэл өрсөлдөгчийнхөө сул талыг хөндөн буулган авахыг хичээж байсан Трамп нэгэн онцгой зочдыг урьсан байв. Тэр нь Хиллариг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Ливийн Бенгазид гарсан тус улсын Элчин сайдын яамыг онилсон халдлагын амьд гэрчүүд юм. Тэрбумтан эр улс төрийн асар их туршлага бүхий бүсгүйн бодлого алдаатай байсныг урьсан зочдоороо дамжуулан илэрхийлэхийг хүсчээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-28 03:31:53
    Энэ хоёрын хэн нь ч Ерөнхийлөгч болсон АНУ-ын дэлхийд ганцаар ноёрхох бодлогод өөрчлөлт орохгүй
  • Zaluu 2016-09-28 03:28:03
    Tramp uneheer tolgoi baychuudiin tatvariig buuruulahiig hussen bol no chance. Dundaj davharga iin sanaliig hen iluu avsan ni yaldag jamtai bolgoo!!.
  • зочин 2016-09-28 02:19:01
    хувийн хөрөнгөөрөө давуу талыг авах нь хэзээ ч утгаггүй Ерөнхийлөгч болоод хувийнхаал амбицийг л хөөх нь тодорхой шүү дээ Америкчүүд олон жилийн туршлагатай