Reuters: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

УИХ-ын намрын чуулганы тов гарчээ. Засгийн газар энэ удаагийн чуулганы хуралдаанд эдийн засгаа аврах цогц төлөвлөгөөг танилцуулах учиртай. Чуулган эхлэх хүртэл уг төлөвлөгөөнд юу тусгагдсан нь таамаг төдий хэдий ч, Тавантолгойн ордыг хөдөлгөх асуудал аль хэдийнэ дэлхий нийтэд нээлттэй хөзөр болсон гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу. Учир нь сүүлийн үед МАН-ын Засгийн газар урд хөршөө түшин Тавантолгойн ордоо хөдөлгөх нь гэх “бор шувуу” эрчимжсэн. Нэг талаар, энэ нь УИХ-ын ээлжит бус чуулганд хэд хэдэн гишүүн тус ордыг эргэлтэд оруулах боломж хийгээд нүүрсний ханшийн өсөлтийг дурьдаж байсантай холбоотой ч байж мэдэх.
 
Ямартай ч УИХ дахь 65 кноп шийдвэрээ гаргах бөгөөд хэрхэн шийдэх нь эдүгээ хүлээлт төдий байгаа юм. Харин чуулганаас урьтаж, хоёр хөршийн болоод дэлхийн хэвлэлд Тавантолгойн ордын талаар хэрхэн дурьдагдсаныг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа сонирхуулахаар бэлдлээ.
 

Тавантолгойн ордыг Хятадтай бүрэн холбоход дахиад 800 сая ам.доллар шаардлагатай

 
БНХАУ-ын тэргүүлдэг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улс зээл хүссэн гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Би Би Си агентлагийн мэдээлснээр. Монгол Улс 550 км урт шинэ төмөр зам тэргүүтэй хэд хэдэн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, Хятад болон Европын орнуудтай төмөр замаар холбогдох сонирхолтой байгаа аж, Гэвч ингэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татаж, гадаад худалдааг хөгжүүлэх шаардлага бий болсон гэнэ. Одоогоор тус улсын авахыг хүссэн зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд Монгол ч, Азийн дэд бүтцийн банк ч тайлбар хийгээгүй юм. Эдийн засгийн хямралд өртсөн Монгол Улс Хятадтай хиллэдэг дэлхийн хамгийн том Таван толгойн нүүрсний ордыг өмнөд хөрштэйгөө холбох төмөр замын бүтээн байгуулалтад эдүгээг хүртэл 200 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Гэвч албаныхны хэлж буйгаар төмөр замын ажлыг бүрэн дуусгахад дахин 800 сая ам.доллар шаардлагатай гэнэ.
 
Тиймээс тэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас гадна өөр байгууллагаас ч хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн аж. Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж явсан тус улс сүүлийн үед хямралтай нүүр тулаад буй. Тус улс 2014 онд Хятадтай стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулж байсан бөгөөд АДББ-д ч гишүүнээр элсч байсан удаатай.

 
www.bestchinanews.com: Хямралд өртсөн Монгол АДББ-аас тусламж хүсчээ

 
Таван жилийн өмнө эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоонд хүртлээ өсч байсан Монгол гүн хямралд өртсөн. Гол экспорпын бараа болох зэс, нүүрсний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэн валютын хомсдол үүсч, ханш нь унасан. Тэгвэл эдийн засгийн хямралаас гарахын тулд тус улсын засгийн газар зээлийн хүүгээ нэмж, төсвийн зардлаа бууруулж эхэдсэн бөгөөд мөн дэд бүтцийн гол төслүүдийн нэг Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
 
Хэдийгээр Монголын тал уг бүтээн байгуулалтад зарцуулагдах санхүүгийн талаар тодорхой мэдээлээгүй ч, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай урьдчилсан байдлаар асуудлыг хэлэлдсэн сурагтай. Ямартай ч, АДББ Монголын хүсэлтийн талаар тодорхой мэдээлэл хэвлэлд өгөхөөс татгалзсан. Гэхдээ Монгол АДББ-тай хамтын ажиллагаагаа сайжруулахаар мэрийж байгаа гэх мэдээлэл ор үндэслэлгүй биш. Шуудхан хэлэхэд үнэн.
 

Reuters.com: Тавантолгойн төмөр зам эдийн засгийг хямралаас гаргах гол төслийн нэг

 
Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэрлэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ. Монгол Улс шинээр 550 км төмөр зам барих, одоо байгаа замаа өргөжүүлэх санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа аж. Үүний тулд тус улс хэдий хэмжээний мөнгө зээлэх нь одоогоор тодорхойгүй ч, Азийн дэд бүтцийн банктай энэ талаар хэдийнэ урьдчилсан хэлэлцээ хийсэн хэмээн Ё.Манлайбаяр хэлсэн юм. Гэвч Азийн дэд бүтцийн банкны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан.
 
Шинэ төмөр замын төлөвлөгөөнүүдээс Австралийн нүүрс олборлогч “Aspire Mining” компанийн тэргүүлж буй Хойд чиглэлийн төмөр замыг дурьдаж болно. Хятадын хөгжлийн банк энэ бүтээн байгуулалтын гуравны нэгийг гаргах сонирхолтойгоо хэдийнэ мэдэгджээ. Үүнээс гадна Монголын төлөвлөгөөнд Тавантолгойн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох тамөр зам барих явдал багтаж буй. Монгол Улс энэхүү бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар зарцуулаад байгаа ч нэмж 800 сая ам.доллар шаардлагатай ажээ. Тавантолгойн төмөр зам нь эдийн засгийн хямралаас гарахыг тэмүүлж буй Монгол Улсын Сангийн яамны онцолж буй дэд бүтцийн таван гол төслийн нэг юм. Тус улсын Засгийн газар түүнчлэн Оюутолгойн зэс, алтны уурхай дахь “Рио Тинто”-гийн далд уурхай, Канадын “Centerra Gold” компанийн Гачууртын алтны уурхай зэргийн бүтээн байгуулалтыг хөгжлийн үндсэн боломжуудынхаа нэг хэмээн үзэж байгаа аж.
 

Business.sohu.com: Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулсан
 

Зүүн хойд азийн далайд гарцгүй Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай нүүр тулсан. Улмаар гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хямралыг гэтлэхийн тулд Таван толгойн нүүрсний ордыг дахин хөдөлгөх төлөвлөгөөг аль хэдийнэ боловсруулжээ.
 
Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаярын хэлснээр тус улс Хятад, Европтой холбосон 550 км урт шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Азийн дэд бүтцийн банкнаас хөрөнгө оруулалт хүссэн аж. 2014 онд Монгол Улсын их хурал тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг баталсан байдаг. Төмөр замын эл стандартаар барьснаар богино хугацаанд тээврийн компаниуд нэмэгдэх төлөвтэй хэдий ч, урт хугацаандаа Монголын эдийн засагт үлэмж хэмжээний ашиг авчирна хэмээн зарим орон нутгийн хэвлэлүүд бичиж байв. Ямартай ч, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Ё.Манлайбаяр боломжит хөрөнгө оруулагчидтай нэг нэгээр нь нүүр тулж уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-28 04:48:12
    Тэгвэл хүрзээр нүүрсээ зөөж танк хүлэх уяа бэлдээдээ Баттулга та 2
  • zochin 2016-09-28 01:46:25
    MAN-chuud mongoloos zail ard tumen hujaa nariig oruulj ireh dald heleltseer