Өнөөдөр мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр

ЮНЕСКО жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон  тэмдэглэж байхаар өнгөрсөн онд шийдвэрлэсэн.

Есүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулахад талуудын тэгш оролцоог хангахад тустай гэж ЮНЕСКО үзэж байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ирина Боковагаас Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулан гаргасан илгээлтдээ “Мэдэхийн тулд мэдээлэл олж авах нь зайлшгүй. Тиймээс ч энэхүү язгуур эрх нь хүн оршин байхын салшгүй хэсэг, бүх нийтийг хамруулах, харилцан ойлголцох гол тулгуур, хууль ёс, сайн засаглалын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн шинэ замнал бий болгоход амин чухал үүрэгтэй” гэж онцолсон байна.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.