Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
 Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

Иймээс Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өнөөдөр гардууллаа. Харин сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 01-17-ыг дуустал явагдана.

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН 2016-09-27 12:51:10
    Нэгэнт МАНгарууд юм хийхгүй нь тодорхой юч чинь АН-ыг дэмжинэ. Хоорондоо үзээд л сууж байг