Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлагатай байна гэв
 “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.  Дэлхийд түүний дотор Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл хүний амь насанд заналхийлсэн хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг хэвээр байна. 2015 онд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны хийсэн судалгаанаас үзвэл жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тархалтын талаар тодорхой тоон мэдээ хомс ч, үндэсний тоон мэдээ, мэдээллээс үзвэл гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол өсөх хандлагатай байна. Гэр бүлийн хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэх эрх зүйн орчинг сайжруулахад сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан ч жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх урт хугацааны, бодитой өөрчлөлтүүдийг хийхэд нь Монгол Улсын Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд:
1) жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааны талаар улс орныг бүхэлд нь хамарсан судалгаа явуулж, тоон мэдээ, мэдээлэл цуглуулж;
2) жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулж, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөлөл хийн;
3) хүчирхийлэлд өртөгсдөд чиглэсэн үйл ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгон өргөжүүлнэ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.