Монголын улаан загалмайн нийгэмлэг олон улсын уриалгыг дэмжиж ажиллана
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Элхаж Эс Сю Монгол Улсад анх удаа айлчилж байна.Тэрбээр олон улсын Түншлэл уулзалтад оролцож, Монгол оронд тохиолдож буй хүмүүнлэгийн тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, ярилцжээ.Энэ үеэр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбооноос Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой хамтран ажиллана гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Хүмүүнлэгийн үйлсэд тулгарч буй шинэ сорилтуудыг нэгдмэл хүчин чармайлтаар шийдвэрлэхийг дэлхийн хамтын нийгэмлэг уриалж байна.Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чадавхиа сайжруулахын тулд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Cap Нийгэмлэгүүдийн Холбооноос анх санаачилсан “Гамшгийн эрсдэлийг даван туулах, тэсвэртэй байх чадварыг Нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө” олон улсын уриалгыг бүрэн дэмжиж байгаа юм.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбоо нь  өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн 17 аймагт зудын эрсдэлийг бууруулах, малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож бусад байгууллагуудтай хамтран 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө босгож, хүмүүнлэгийн тусламжийг 25,000 орчим хүнд хүргэсэн билээ. 5400 өрхөд 192,000 төгрөг арилжааны  банкаар дамжуулан олгож, хүнсний тусламж үзүүлсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.САНСАР 2016-09-27 13:39:57
    ЗӨВ ШҮҮ
  • жэжжээ 2016-09-27 10:00:24
    юу ч хийдэггүй ажилгүй хэдэн авгай нар. бүх ажлыг нь шалгах хэрэгтэй дээ. хэдэн хүниы хүндэт донорыг луйвардав гэх жишээтэй шүү.