Их нүүдэл: Г.Мөнхгал, А.Шомоев нар хошуучилж байна

Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж буй  "Их Нүүдэл-2016-А" олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн Улаанбаатар хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэмцээнд ОХУ-ын Их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын Их мастер Хуснутдинов Рустам, Монгол улсын Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Олон улсын мастер Г.Мөнхгал, Олон улсын мастер, Эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар оролцож байна. 

Тэмцээн тойргийн системээр явагдах ба долоон өргийн дараах байдлаар Олон улсын мастер Г.Мөнхгал 5.5, ОХУ-ын Их мастер Антон Шомоев 5.0, Олон улсын мастер, Эмэгтэй их мастер Төвшинтөгсийн Батчимэг 4.5 хожлоор хошуучилж байна. 

Одоогоор тэмцээний наймдугаар өргийн тоглолтууд Монгол туургатны шатрын холбооны байранд үргэлжилж байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.