“Чингис хаан, түүний өв уламжлал болон Энэтхэгийн соёл” хурал болно
Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28–29-ний өдрүүдэд болно. Бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 БНЭУ-ын Засгийн газрын тэргүүн Нарендра Модигийн өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа энэ аж. Бага хуралд Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч тэргүүтэй 17 эрдэмтэн судлаач оролцоно.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.