Орос, Монголын шилдэг дрифтчид өрсөлдөнө
Ирэх сарын 1-ний өдөр Авто худалдааны төвийн талбайд “D.Vision Mongolia 2016” тэмцээн болох гэж байна.

Тэмцээнд ОХУ-ын долоон шилдэг тамирчин, Монгол улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм.

Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Японд, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад үүссэн. Одоогоор томоохон цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг аж.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ.Жишээлбэл нэгдүгээр эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалагаврт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Энэхүү спорт Монгол улсад анх 2000 онд үүссэн ч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болоод байсан юм.
 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.