Шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд Монголия” ХХК- ийн талд гарчээ

Н.Алтанхуяг, Ч. Сайханбилэг нарын толгойлсон Засгийн газрууд Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатай давж гарахад алт хэмээх өнгөт металлыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж тодорхойлж, өнгөрсөн хавар буюу 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах, тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжигдсэнээр Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орохоор болсон юм.

Тухайн үед Уул уурхайн сайд асан Р.Жигжид “УИХ чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын тогтоол хоёр заалттай.

Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, хоёрдугаарт төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах.

Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөнө. Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий.

Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байлаа.

Харамсалтай нь “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийнхөн Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 A, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар “Сентерра гоулд Монголия” ХХК тус ордыг ашиглах боломжгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ.

Нэхэмжлэгч тал ч шат шатны шүүхэд хандсаар өнөөдөр дээд шатны шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд” ХХК-ийн талд гарсан байна.

Монголын мэдээ
Х.Норжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Алтыг ух 2016-10-10 10:44:09
    Сайн байна нохор сэргээлтээ Сайн хийгээрэй
  • fdd 2016-09-27 09:49:41
    hen ch ene uuland baih yosgui. ezen ni bidnii hoach ye shuu dee, bid ch ireedui ruugee ih buugaar buudsaar bna.
  • Зочин 2016-09-27 07:59:37
    Нинжа гэж Монголоо алдсан Монголчуудын арми жагсааж байгаад буудаж баймаар этгээдүүд, эдэнд үйлчилдэг хууль Монголд байхгүй, гэтэл Швейцарийн ХА гм өөгшүүлээд
  • Бодол 2016-09-27 05:21:40
    Нинжа нарыг ялсан Шүүхийн тогтолцоонд баяр хүргэх нь ч хаашаа юм, ямар ч байсан ашгүй дээ. Өр, зээл хүнд байхад хурдан л үйл ажиллагаагаа эхлээсэй
  • Log 2016-09-27 03:47:28
    Khudlaa khel am tatlaj ajliin saad boldog nokhduudeer aldagdliig toluulekheer shuukhed og