Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг 86 шийдвэрийг хүчингүй болгоно
Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар ердөө 35 сая ам.доллар болж буурсан. Тэгвэл хөрөнгө оруулалт ингэж буурахад бодит хүчин зүйлийн зэрэгцээ, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой субьектив нөлөө байгаа эсэхийг тогтоохоор холбогдох албаныхан ажилласан юм.  Энэ хүрээнд хөрөнгө оруулалт , аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянасан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 87 хууль нь аж ахуйн нэгжийн, 24 хууль нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулж байна. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 110 тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн нэгтгэж олгохоор зохицуулжээ. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байна. Тэдгээрийг хянаж үзэхэд холбогдох хуулиудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10  нийт 100 шийдвэр байгаа нь тогтоогджээ. Иймээс холбогдох байгууллагаас хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлжээ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗӨВШӨӨРӨЛ .... 2016-09-27 03:47:04
    ТҮР ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ АВИЛГА,ТЭГСНЭЭ БҮР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО ГЭЖ ДАХИАД АВИЛГА,ТЭГСНЭЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БОЛГОЖ БҮҮР ИХ АВИЛГА,УДАХГҮЙ ТУСГАЙГЫН ДЭЭД ТУСГАЙ БОЛОХ УУ....