“Triple Gold Club” шинэ гишүүдээр бүл нэмжээ

Зуны олимпийн “Рио-2016” наадмын дараа “Triple Gold Club” буюу “Гурван алтан медальнуудын клуб” шинэ гишүүдээр бүл нэмжээ. Тус клубт туркийн бөх Таха Акгуль, гүржийн бөх Владимир Хинчегашвили, оросын бөх Абдулрашид Садулаев, Наталья Витальевна Воробьёва, АНУ-ын бөх Кайл Снайдер, Хэлэн Луиса Марулис, японы бөх Эри Тосака нар хүч түрэн оржээ.

“Гурван алтан медальнуудын клуб”-т олимпийн наадам, ДАШТ, тивийн спортын наадам буюу тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн бөхчүүдийг бүртгэн авдаг байна.

 Зуны олимпийн “Рио-2016” наадмын дараа “Triple Gold Club”-т багтах хамгийн их боломжтой бөхчүүдээр олимпийн аварга оросын бөх Сослан Рамонов, ираны бөх Хассан Яздани нар нэрлэгдэж байна. С.Рамоновт европийн аварга болох, Х.Язданид дэлхийн болон тивийн аварга болох л үлдээд байна.

 
МЧБХ. Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.