Оффшор данстай Б.Дэлгэрсайхан гишүүнийг эргүүлэн татах уу
УИХ-ын 2016 сонгуулийн дараа парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ тангарагаа өргөсөн. МАН-ынхны гэнэтийн ялалтад бусад намууд цагаан тугаа өргөн “бууж” өгөв.  Ингэснээр ялалт байгуулсан гишүүд тангарагаа өргөж, ирэх дөрвөн жил бүрэн эрхээ баталгаажуулж авлаа.
Гэхдээ энэ сарын дундуур Засгийн газрын худалдаанаар хэлэлцсэн Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох тухай асуудал зарим гишүүдийг эргүүлэн татахтай холбогдох нь ээ.
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгаад байгаа.
Ингэснээр төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд болон тэдний гэр бүлийн гишүүд, оффшор бүсэд данс эзэмших, мөн тус бүсэд байрлах аж ахуй нэгж байгууллагын хувьцаа эзэмшихийг  хориглохоор тусгахаар болов. “Мэргэжил”-ийн Засгийн газрын зүгээс дээрх хуулийн зарим заалтыг нь өөрчилж, хамрагдах хүрээг нь тодорхой болгохоор зориг шулуудав.
Оффшор бүс гэдэг бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орон зай юм. Герман, Англи, Америк, ОХУ, Унгар, Польш зэрэг улсад оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд данс нээх, мөнгө байршуулахыг хуулиараа хориглодог аж.
УИХ-ын сонгуулийн өмнө манай улсын нэр нөлөө бүхий  49 иргэн оффшор бүсэд данстай тухай мэдээлэл ил болсон. Тодруулбал, эдгээр хүмүүсийн хувь эзэмшиж буй 61 компани оффшор бүсэд бүртгэлтэй байсан юм.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайхан. Түүний хувьд “Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэх групп хүртэл бизнесээ өргөжүүлж чадсан нэгэн.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө АН-аас “Оффшор бүсэд данстай хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй” хэмээн том дуугарч байхад МАН-ынхан “Амандаа ус балгасан” юм шиг дуугүй байсан. Ингэснээр  Б.Дэлгэрсайхан гэх оффшор данс эзэмшигч эрхэм нэр дэвших эрхээ олж авав. Түүнийг олон нийт түүнийг усны гүнж Укагийн экс нөхөр гэдгээр нь илүүтэй мэдэх юм билээ.

Мөн өнгөрсөн оноос гэнэт л МАН-ын томоохон арга хэмжээнүүдэд үзэгдэх болсон. Бас болоогүй өнгөрсөн онд бизнесийн салбарын оны онцлох хүн шагнал хүртсэн гэж байгаа.

Эрхэм гишүүний хувьд 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажилласан арвин түүхтэй. Магадгүй хэдэн жилийн өмнө  “аавын хаалга” татахдаа уснаас  “хуурай” гарч ирсэн нь түүний мөрдөн байцаагчийн туршлага ч нөлөөлсөн байж болох.

Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд  хур хөрөнгөтэй, “туршлагатай” бизнес эрхлэгч гэдгийг нотлох зүйл бол оффшор бүсэд данстай гэх мэдээлэл байв. Тэрбээр 2005 оны 9 сард оффшор данс нээлгэсэн байдаг байна. Үүнээс гадна "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байдаг тухай хар дээр цагаанаар бичжээ. Товчхондоо Б.Дэлгэрсайхан гишүүн бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орон зайд бүртгэлтэй нэгэн.

Тэгвэл Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох хууль хэрэгжиж эхэлбэл Б.Дэлгэрсайхан гишүүн яах вэ? Дансаа хаалгах уу болов уу, эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах болов уу. Эрхэм гишүүн ямар сонголт хийхийг цаг хугацаа харуулах биз ээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zamiin vd 2016-09-30 08:36:25
    Ene ern uhvel taarna iim novshnuud l uls orond gai bolj bna delhigees zailaa
    103.26.194.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-28 14:42:12
    tat tat
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-27 16:52:07
    Ард түний баялгийг өөрийн хөрөнгө мэт үрэн таран хийж Хятадуудад өгч ашиг олж байгаа новш. Иймэрхүү новшуудаар УИХ дүүрлээ. Ард түмэн дорой царайлаад л суух юм....
    103.57.93.162
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2016-09-27 12:45:34
    B.Delgersaikhan bol ex orond oo xiisen buteesen yumtai olon xunii amdraliig avch yavaa ene xuneer oroldood yu ch xojixgui, tegeed ch ter dans ni ertnii dans b, ...
    188.62.110.67
    Мэдэгдсэн Хариулах
    • HUDUUNII ZALUU 2016-09-29 20:28:59
      DD HUTSAA CHI BAS MUNGUNUUS AVSAN DURAK BAIHAA TE 76 G KOREA TARGAN BANIDAAR BUUDUULJ ALMAAR BNA DA BYGDIIG N
      203.91.115.39
      Мэдэгдсэн Хариулах
  • Ere 2016-09-27 12:21:22
    Tat tat
    59.153.114.245
    Мэдэгдсэн Хариулах
  • АА БАГШ 2016-09-27 11:37:51
    НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮМҮҮС НҮГЭЛЭЭ БУЦААЖ ЦАЙРУУЛАХГҮЙ БОЛ МАШ ХҮНДЭЭР ТУСДАГ БОЛОЙ
    202.72.245.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргжн 2016-09-27 11:20:45
    ДЭЛГЭРСАЙХАН ДЭЭР НЭМЭЭД СҮ БАТБОЛД, ЦОГТБААТАР ЗЭРЭГ ХҮМҮҮСИЙГ ЗАЛУУЛЖ, АРГА ХЭМЖЭЭ АВ....
    122.201.31.202
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-27 09:17:08
    Burhan mini ene gadaadad danstai geed baigaa humuusiig Ta yalgaj salgaj zohih hariutslagiig ni huleeljej uguuch!
    202.70.47.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-27 08:06:06
    УИХ-ын гишүүд бүгдээрээ мөнгөө оффшороос эргүүлж улсдаа өгөх байхаа, харин Батзандан л битгий далдагнаад саад болоод байгаарай
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Tseren dorj 2016-09-27 08:04:10
    Gent Gishvvn bolood shooknoosoo garaagvi hvmvvs olon baigaa Ternii dund manihvn tsohij yavdag baigaa Tanidag hvneech tanihaa baigaad Gehdee Ard tvmen chin olu...
    202.9.40.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮНЭХЭЭР 2016-09-27 06:50:48
    Ичихгүй луивар хийдэг нь үнэн юм билээ,Үнэнчээр олсон хөрөнгө энэ хүнд хар их юм бол,
    182.160.2.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-27 06:12:53
    Гишүүн болохоосоо өмнө нээлгэсэн данс хамаагүй шүү дээ. Төрд ажиллаж хулгайлсан биш, өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөө хаанаа яаж хадгалах нь тэр хүний эрх биздээ....
    202.21.105.26
    Мэдэгдсэн Хариулах
    • HUDUUNII ZALUU 2016-09-29 20:36:47
      YMAR HODOLMOR HIISEN YM BOL DO MUU LALAR GAZAR SHOROO ZARJ MUNGUTEI BOLCHOOD HUTSAARAI ZA BI MAL HARIULAAD L CHI MUU MUNGU IDEED L ALNAA
      203.91.115.39
      Мэдэгдсэн Хариулах
    • t 2016-09-28 03:20:24
      Hudulmurluj bish shuu. Hyataduudad ter uurhaig zarsnaas yalgaagui. Mongol taliin gar hul ni bolj bui nuhur
      103.9.90.230
      Мэдэгдсэн Хариулах
  • zochinj 2016-09-27 05:45:44
    oo ene hun uls tord orhoosoo omno yum bn teheer bno shde yamar busad uls turd olon jil hadaastai bj ard tumnii halaasig hoosolj bayjij dans neelgesen bish
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-09-27 05:26:49
    Za Uls turd orhoosoo umnu baisan bol baij bno shuu dee!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!! 2016-09-27 04:36:42
    Офшорт данстай, хөрөнгөтэй этгээд монголын төрд шургалсан бол маш том гэмт хэрэг шүү!!! Үнэн бол наад хүнээ буцаан тат!!! Xудал бол нэр төрийг нь цэвэрлэ!!! ...
    202.179.24.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-27 04:36:40
    Офшор дансан дахь мөнгөнийх нь эх үүсвэрийг тодруулж шалгах хэрэгтэй. Өөрийг нь УИХ-аас татах нь зүйд нийцнэ. Эрүүл жишиг тогтоогооч дээ МАН-аа.
    208.107.157.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-27 04:25:19
    эргүүлэн татах хэрэгтэй, үүний мөнгө гэж юу байдаг юм дорноговийн ард түмэн монголийн ард түмний мөнгө байгаа.эхнэр нь мэддэгүй юм уу.ука тайг
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-27 04:16:26
    энэ эргүүг эргүүлэн татах нь зөв өө
    103.10.22.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2016-09-27 04:11:31
    Одоо банкинд хадгаламжтай хүнээс татвар авна Обшор бүсэнд татваргүй тэгээд найдвартай тэнд данстай хүн бүр хэрэгтэн үү тэнэгүүдээ
    202.9.44.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-09-27 04:03:37
    обшор бүсэд данстай мөнгөтөй нь хэрэгтэн биш тэр мөнгө зөв замаар орсон бол хаана байх нь хамаагүй
    202.9.44.222
    Мэдэгдсэн Хариулах
  • X 2016-09-27 03:31:45
    Yag erguulen tataj haragdaach
    203.15.208.22
    Мэдэгдсэн Хариулах
  • хм 2016-09-27 03:11:21
    Энэ өөдгүй луйварчин.. Баянголын эхийг дуусгаж байгаа даа. Хятад руу зөөж буй төмрийн хүдрийн хэмжээ, улсад яг хэдий хэмжээний татвар төлж байгаа 2-ын хооронд
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • fd 2016-09-27 02:39:02
    muu mal mahand yavuul. mahnii uuldiin uher bna daa.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах