Гоэйдод ирэх башёд амжилттай барилдвал Ёкозүна цол олгоно
Мэргэжлийн сүмогийн Аки башёд озэки Гоэйдо 15 даваатайгаар түрүүлж, анх удаа эзэн хааны цомыг өргөлөө.
 
Гоэйдо 13 дахь өдөр ёкозүна  Харүмафүжи Д.Бямбадоржийг давсан. Харин 14 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давснаар түрүүлэх болзлоо хангасан юм. Улмаар башён сүүлийн өдөр озэки Котошёогикүг даван ялалт байгуулав.
 
Японы бөхчүүдээс энэ оны нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү түрүүлсэн. Харин есдүгээр сард озэки Гоэйдо түрүүллээ.  Япон улсын мэргэжлийн сумогийн бөхчүүд 2006 оноос башёд түрүүлээгүй юм. Улмаар тасраад байсан түрүүг дээрхи бөхчүүд үргэлжлүүлж чадсан билээ. 

Мэргэжлийн сумогийн башё бүрийн дараагаар Ёкозүна цолтны асуудал эрхэлсэн тусгай хороо хуралдаж, дүгнэлт гаргадаг уламжлалтай. Тэгвэл Аки башёд нэг ч уналгүйгээр түрүүлсэн озэки Гоэйдог ирэх Кюүшюү башёд түрүүлбэл ёкозүна цол олгоно гэж мэдэгджээ. Мөн монгол бөхөөр бол үзүүрлэсэнтэй дүйх буюу түрүүлсэн бөхтэй даваа унаа, хүч бяр эн тэнцүүхэн өрсөлдөж чадвал мөн ёкозүна цол олгож болно гэж тус хорооны зарим гишүүд үзсэн байна. 

Ямартай ч Озеки Гоэйдо Аки башёд үзүүлсэн энэ амжилтаа үргэлжлүүлж чадах юм бол 11-р сарын башёгоос Ёкозүна цол хүртэх боломжтой болж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • R&G 2016-09-27 08:00:44
    Ug ni ene bolzliig ni bieluulchihvel zugeer l dee, gehdee goeido chni togtvorgui barildaad bdag l daa, az od hicheel zutgel ni l medej dee
  • бат 2016-09-27 05:27:13
    Нэг Японд Ёкозүна өгчихмөөр юм
  • Зочин 2016-09-27 04:35:36
    Түрүүлэхдээ 13-аас дээш даваагаар түрүүлсэн тохиолдолд Ёкозүна болох тухай ярина. Ирэх сард Даваажаргал ороод ирнэ, хэцүү дээ.