This text will be replaced


Дэлхийн хамгийн гэх тодотголтой олон бүтээн байгуулалтууд урд хөршид баригдаж, тэр хэрээр жуулчдын анхаарлыг ихээр татах болсон. Тэгвэл дэлхийн хамгийн том радио дуран /телескоп/ мөн л Хятадад баригджээ. Тус улсын баруун өмнөд этгээдэд байрлах Гуйжоу мужийн уулс хооронд дэлхийн хамгийн том телескопыг суурилуулсан бөгөөд уг төхөөрөмжийг барьснаар сансарын судалгаа шинжилгээнд дэвшил гарах гэнэ. Радио дурангийн бүтээн байгуулалтад Хятад 1.2 тэрбум юан зарцуулжээ. Харин хэмжээ нь 30 ширхэг хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх юм байна.
 
Эдүгээг хүртэл Пуэрто Рико дахь ажиглалтын дуран манай дэлхийн хамгийн том радио дуранд тоодогдож байжээ. Гэвч энэ удаагийн Хятадын дуран түүнийг хоёр нугалсантай тэнцэх аж. Радио дуранг улсын хөгжлийн бэлгэ тэмдэг болгох зорилгоор Засгийн газраас ч ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 2020 он гэхэд Хятад бие даасан сансрын станцтай болох зорилго тавьжээ. Харин эцсийн дүндээ cap руу хүн нисгэхээр төлөвлөж байгаа аж.
 
Радио дурангийн бүтээн байгуулалтын ажил 2011 онд эхэлсэн байжээ. Сансраас ирэх дохиог "барьж авах" боломжийг бий болгож, орчны дуу чимээг намсгахын тулд таван км-ын радиус дотор амьдарч байсан 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эх сурвалжуудын ярьснаар, 2-3 жилийн хугацаанд туршилтаар ажиллуулсны дараа уг байгууламжийг бүрэн хүчин чадпаар нь ажиллуулж эхлэх ажээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • delhig zahirah  2016-09-27 06:48:43
    uugeer huaanud delhig zahirah zamdaa orj gej bodjee uunes nariin arag bdag ym uunig mongolchud l medne