УБТЗ-ын мэргэжлийн бус томилгооны асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм.

09:00 цагт: НМХГ-ын таван давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: ТЕГ-ын долоон давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно.

10:30 цагт: “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.


11:30 цагт: MN-Мэдээллийн төвд УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд болон замын даргын томилгоотой холбоотой асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа  “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.

12:00 цагт: “Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэнг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран гаргаж байгаа ба нээлт Үндэсний түүхийн музейд болно. Үзэсгэлэнд нийт 60 бүтээл дэлгэгдэх юм.

12:00 цагт: Олон улсын Түншлэл уулзалтын талаар хэвлэлийн бага хурал ГХЯ-нд болно.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dolgor 2016-09-27 07:22:58
    Tomor zamchid odoo negdeed ugee heleech aliin bolgon biee barih be darga naraa zov songooch tegehgui bol tz nurlaa shuu dee. odoo ugee heleech bosooch
    103.212.118.159
    Мэдэгдсэн Хариулах