Б.Ану ФИДЕ-ийн шүүгчийн норм биелүүллээ
Азербайджаны Баку хотноо есдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны шүүгчийн семинарт Монгол улсаас ФМЭ Баярын Ану оролцсон билээ.

Семинарыг Олон улсын шатрын холбооны шүүгчдийн комиссын дарга, Олон улсын шүүгч Такис Николопулос удирдан явуулсан юм.

Семинарт нийт 14 улсаас 19 хүн оролцож, шүүгчийн шалгалтад зургаан хүн тэнцсэн байна. Б.Ану шүүгчийн шалгалтаа амжилттай өгч ФИДЕ шүүгчийн норм биелүүлснийг өнөөдөр Олон улсын шатрын холбооны цахим хуудаст албан ёсоор зарлажээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.