Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр
Испани улсын Торремолинас хотноо 1979 оны есдүгээр сард  болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм. 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Харин манай Улсын хувьд 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын элсэж, 2007 оноос уг  өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд “торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” онол практикийн бага хурал МУИС-ийн хурлын дугуй зааланд болно.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.