Золбин нохой устгалд жилд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй золбин нохой, муур олширч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн иргэдийн гомдол тасардаггүй.Иймээс нийслэлийн удирдлагууд золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэх болсон. Гэвч асуудал олон байгаа тухай албаныхан хэлж байна.

Тодруулбал, нийслэлд 300-400 гаруй мянган золбин нохой бий гэж тооцвол тэдгээрийг устгахад 20 хүрэхгүй гэрээт анчин ажилладаг ажээ. Энэ нь хангалтгүй тоо гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Үнэндээ нэг анчинд 12,000 төгрөг төлж жилд 40 мянган нохой буудууллаа гээд гудамжны нохойны тоо буурдаг гэж үү. Дараа жил дахиад л 40 мянган нохой, түүний дараа жил гээд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Харин уг ажилд жилд 800 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулдаг бол өнгөрсөн жилүүдэд нийлээд хэчнээн төгрөг зарцуулсаныг тооцоход багагүй мөнгөн дүн гарна. 

Уг нь дэлхийн олон улс оронд нохой буудаж алахыг хориглож, тор тавьж барих, эм нохдын үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэдэг юм байна. Эм нохойны савыг боох мэс засал хийснээр нохойг буудаж алах, шатаах гэх мэт хэрцгий арга хэрэглэхгүйгээр тэнэмэл нохдоос салах юм. Хамгийн гол нь санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй. 
Энд бяцхан тооцоо бодоход нэг эм нохой жилд хоёр удаа гөлөглөж, нэг удаад 10-12 гөлөг гаргана гээд тооцоход хоёр жилийн дотор 100, дөрвөн жилийн дотор 6,000 давах магадлалтай. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой таван жилийн дотор 50 мянга болж үржих боломжтой байдаг гэжээ. Нэг хос нохойнд 80-120 мянган төгрөгөөр үржил хаах мэс засал хийхэд хэдэн төгрөг хэмнэхийг тооцъё. 

Эр, эм нохой хоёр жилд 128 болж үржинэ. Нэг нохойг 12,000 төгрөгөөр буудахад 1,536,000 төгрөг болно. Харин 120,000 төгрөгөөр эм нохойнд “Спэй” хийлгэвэл дахиад төрөхгүй бөгөөд 1,536,000 төгрөгөөс 1,416,000 төгрөг хэмнэж болохоор. Энэ мэтчилэн тооцвол зөвхөн нэг хос нохойноос ингэж хэмнэхээр нийслэлийн 30 мянган гудамжны нохойноос хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Ингэвэл ойрын 3-5 жилдээ тэнэмэл нохойноос салах боломжтой  бөгөөд  бага зардал шаардагдах аж. 

Гэтэл сүүлийн үед золбин нохой муур устгалын ажилд таван тэрбум төгрөг зарцуулах гэж байна хэмээн цахим сүлжээгээр эсэргүүцэл явж байна. Эдийн засаг хямарсан энэ үед нэг л өдөр нохой устгалд таван тэрбумыг төсөвлөж, зарцуулах нь мэдээж байж боломжгүй хэрэг. Харин үе шаттайгаар  нохой устгалын дээрх аргыг хэрэглэж, мөнгө хөрөнгийг нь ч тухай бүрт нь тооцоод гаргаж, энэ ажил  үр дүнд хүрвэл эцсийн дүндээ бидэнд л хэрэгтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-27 09:15:45
    Нохой Батболд нэр авчихвал уяач хүний удамд онцгүй л байх шүү
  • ннн 2016-09-27 06:32:07
    Зөв өө, дээр үеийн хүрээний нохойнууд гэж дийлдэхгүй их байсан гээд баримтат кинонд гардаг. Сайн устгах хэрэгтэй.
  • Эзнээр нь төлүүл! 2016-09-27 04:03:30
    Нохойны эзэнд нь хариуцлагыг нь үүрүүл! Юуны чинь төсвийн мөнгөөр айлын нохой хөнгөлнө гэж! Ямар ч хяналтгүй, 1 удаагийн ажил болоод өнгөрнө наад яриа чинь
  • sss 2016-09-27 03:38:40
    ene chin soliorol uu neg em nohiod 120000 sperial tavisnaas 10 em nohoig buudchihsan n iluu ur duntei bizdee
    • Lalana 2016-09-27 14:07:39
      1 buunii sum 120000 tugrugnuus unetei tusch baiga uchir spiral tavij bgaan. Umnu ni jild 800 say zartsuuldag bsan bol odoo 6 Dahin ih mungu tusuvludug bolj
  • zzzz 2016-09-27 03:05:17
    ene nam chini ard olny amidralyg saijruulna geed baigaa biz dee , tegeed odoo zaawal nokhoytoygoo notsoldokh khereg baina uu? UUR KHIIKH ...
  • Зочин 2016-09-27 02:15:09
    Сүүлийн 10 өдөр нохой ярилаа, уяач удмын хотын даргатайн хэрэг юу билээ морь ярилдаа, нохойноос арай дээрб байх