Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч оролцож байна
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ жил ургац хураалтад 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч, нийтдээ 2568 хүн гэрээгээр ажиллаж байгаа аж. 

2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

9 дүгээр сарын 23-ны байдлаар 64.2 мянганга-г ангилан хадаж,нийтдээ 110.4 мянган га-гаас 169.7 мянган тонн үр тариа, 8.0 мянган га-гаас 83.1мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.7 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-27 09:42:20
    Цэргүүдийн ажлын хөлсийг тухайн цэргийн анги нь авдаг юм болов уу эсвэл цэргийн ангийн захирагч, дарга нар нь хувааж аваад архидаад дуусгадаг юм болов уу
  • иргэн 2016-09-27 04:09:25
    1200 цэрэг оролцож байгаа юм уу.1 цэргийг хоногийн 30000-аар хөлсөлдөг гэсэн үнэн үү.Мөнгийг нь тэгээд хэн авдаг юм бол .Манай улс хөлсний цэрэгтэй болсон юм бо...
  • Sansar'taa 2016-09-26 19:25:54
    Mash olon aldaa baina shuu. Setguulchid ingedegn ni trend uu, bas?