Тэрхийн голын гүүрийг ирэх хавар засварлаж дуусна

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын төмөр бетон гүүрэнд суулт өгч эвдрэл гарснаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ.

Өнгөрөгч тавдугаар сард гүүрийг хааж, сэргээн засварлах хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахаар Булган аймгийн Хялганат цэргийн ангиас авчирч байршуулсан.

Тэгвэл гүүрийг ирэх хавар засварлаж дуусах бөгөөд нийт төсөв нь 3 тэрбум 152 сая төгрөг юм байна.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.