Халаалттай холбоотой гомдлыг 24 цагийн турш хүлээн авна
 Халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004- 7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ.

Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1720 барилгад халаалт өгчээ. Харин 65 цэцэрлэг халаалт авахаас 52-т, 124 сургуулиас 107-д, 13 эмнэлэгт халаалтыг нь өгөөд байгаа аж.

Албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.