В. Жавхлан, Ч.Оюунцэцэг нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ
Өнөөдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас сонгосон санал хураалтын нэгдсэн дүнг тооллогын төв комисс гаргалаа.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд нийт шүүгчдийн 84.9 хувь оролцож нэр дэвшигч В.Жавхлан 67.3 хувь, Ц.Сумъяа 16.8 хувь, Б.Батзориг 9.2 хувь, Ш.Төгсгэрэл 6.7 хувийн саналыг,

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд нийт шүүгчдийн 89.3 хувь оролцож нэр дэвшигч Ч.Оюунцэцэг 62.0 хувь, Л.Баяраа 32.6 хувь, Г.Бямбажав 5.4 хувийн саналыг тус тус авсан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчдийн 67.3 хувийн санал авсан Ванчигдоогийн Жавхлан, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 62.0 хувийн санал авсан Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр Тооллогын төв комисс тус тусын тогтоолыг батлав.


Эх сурвалж: ШЕЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-09-26 13:47:27
    Kkk toirood nehenruugee utasdaad baidag humus bna lee shdee boon hudlaa garuud ta nar bodood uzdee shuugch shuugchiinhee es zuin aldaag shudargaar shiidej chada...
  • Зочин 2016-09-26 09:30:19
    Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Шүүхийн ерөнхий зөвлөл гм мөн ч олон давхадсан аппарад байна даа, социализмын үед ганцхан л ЗГХЭГ байсан даа
    • Зочин 2016-09-26 09:45:11
      Соц.үедшүүх хууль,хүчний байгууллагуудыг МАХНТХ-ны захиргааныхэлтэс л хариуцдаг байлаа.х/а.Батаа гэж айхтар зарчимч хүн бсан даа.Одоо ч хөл толгой ньмэдэгдэхгүй...