Ноолуур 51-53 мянган төгрөгийн ханштай байна
Хөдөө Аж Ахуйн биржид өнгөрөгч пүрэв гарагт 429.2 сая төгрөгийн арилжаа хийснээс 308 сая төгрөгийн тэмээний ноос, 121.1 сая төгрөгийн хонины ноос арилжаалсан байна. Нэг кг тэмээний ноосыг 4400 төгрөг, нэг кг хонины ноосыг 1200 төгрөгөөр байна.

Долоо хоногийн хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжаа нь лхагва гарагт хийгджээ.Тухайлбал нийт 100 гаруй тонн боловсруулаагүй цайвар болон бараан ноолуурыг нэг кг тутмыг нь 51-53 орчим мянган төгрөгийн дундаж ханшаар арилжаалсан байна. Нийт арилжааны дүн 3.6 тэрбум төгрөг болсон талаар Хөдөө Аж Ахуйн биржээс мэдээллээ.

Ноолуурын ханшийн гэрээний дундаж үнэ Хөдөө Аж Ахуйн биржид 2013, 2014 оны есдүгээр саруудад 75-78 мянган төгрөгийн хооронд байсан бол 2015 онд огцом буурч, 59 орчим мянган төгрөг болж байжээ. Ноолуурын ханш энэ онд ч мөн хэлбэлзэж байна. Хэдий тийм боловч ноолуурын гарц идэвхждэг хаврын саруудад арилжааны хэмжээ болон мөнгөн дүн нэлээд өсдөг байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.