Таван тэрбум тойрсон ташаа мэдээлэлд тайлбар хийлээ
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалын талаар буруу ташаа мэдээлэл явагдаж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Нохой,  муур устгалын ажилд таван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавин устгалын ажлыг эхлүүлэн ажиллахаар болсон гэдэг нь худал мэдээлэл юм. Улаанбаатар хотын ЗАА-аас хариуцаж ажиллаж байгаа Улаанбаатар нэгтгэл болон төвийн зургаан дүүрэг алслагдсан гурван дүүргүүд бүгд нохой устгалыг буудах, уургалах, тор тавих зэргээр хуучин аргаараа ажиллаж байна. НИТХ-ийн 2002 оны тогтоолоор тогтоосон үнэлгээ нь өнгөрсөн жил шинэчлэгдэн 12500 төгрөг болгон баталсан. Өнгөрсөн хугацаанд 890 сая орчим төгрөгийг нохой устгалд зарцуулсан. Жилийн хугацаанд дунджаар 80-90 мянган нохой устгадаг. Бид ХААИС болон  нийслэлд үйл ажиллагаа эрхлэж байгаа мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран  судалгааны түвшинд ажиллаж байгаа. Одоогоор цаасан дээр буугаад ажил хэрэг болчихсон зүйл байхгүй. Иргэдэд хүрээд байгаа таван тэрбумаар нохой устгах болсон талаарх мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм.” гэдгийг мэдэгдлээ.

Мөн баар, рестораны ажиллах цагийн хуваарийн талаар худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байгаа юм. Энэ тал дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ХХҮХ-н дарга О.Нарантуяа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний А/609 тоот захирамжын дагуу баар, цэнгээний газрууд хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдөж ирсэн хуучин цагийн хуваариараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжээс нэг давхарт байдаг болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болгож өгөөч гэсэн санал, гомдлууд тасралтгүй ирж байна. Иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд судлаж үзэх санал тавьсаны дагуу бид иргэд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан байгаа. Одоогийн байдлаар судлагааны дүнг нэгтгэх шатандаа явж байна. Ямар нэгэн шинэ захирамж гараагүй.”  гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2016-09-26 14:25:25
    Jolooch nariigaa turguj 4 terbumiig bosgood deeer ne 1terbumiig bas nemeed nohoind spirial tawih yum gene arai dawartsan uuuu
  • БИЧЭЭЧ 2016-09-26 10:49:49
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана....
  • MAH 2016-09-26 10:43:23
    Одоо больёоо. Нохойны сэдвээр энэ засаг байгуулагдсанаас хойш зөндөө л ярилаа. СПИРАЛЬ тавина ч гэх шиг,Гэрийн нохой,Золбин нохой хоёрт өөр өөр арга барилаар ха...
  • zochin 2016-09-26 09:04:37
    ХААИС-ийн захирлын мэдээлснээр мал эмнэлэгийн сургуультай хамтран хийх гэж байгаа гэсэн байхаа... Өмнө нь Эрдэнэтэд ийм арга хэмжээ зохион байгуулсан гэсэн
  • зочин 2016-09-26 08:47:25
    Дагиймаа нохойны спирал арай биш ээ, МАН ын мөрийн хөтөлбөрийг сайн уншвал цалин тэтгэврийг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ гээд арай өөдрөг сэдэв бий шүү
  • Зочин 2016-09-26 06:59:31
    Хотын ерөнхий менежер Гантөмөр чинь телевизээр тэгэж ярьсан шүүдээ, тэр хүн л худлаа ярьж дээ, олон нийт буруу дуулсан юм болов уу